Робот лабораторийг хүлээлгэн өглөө
2015-06-09

БСШУ-ны сайд Л. Гантөмөр зарим ЕБС-д роботын иж бүрэн лаборатори гардуулж өглөө.  “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэгийг олгох зорилготой байгаа. Тиймээс сургуулиадад роботын иж бүрэн лаборатори өгч буй юм. Нэг бүр нь 1-1.5 сая төгрөгийн үнэтэй энэхүү роботыг цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд өгөх юм байна.

 

Уг арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Авьяас” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн чиглэлд өөрийнхөө сонирхлоороо суралцахад туслах. Яг ийм роботын, орчин үеийн технологи ашигласан лабораториудыг байгуулахад хүндрэл байхгүй. Бид 100 гаруй сургуульд технологийн, 200 гаруй сургуульд физикийн  лаборатори нээсэн байгаа. Түүнтэй нь зэрэгцүүлээд энэ роботын дугуйланг сургууль болгон дээр байгуулна” хэмээн хэлэв.

Shuud.mn
Сонин хачин
энэ малыг яаж унагах вэ:
Нарантуул дээр зардаг автомат тоглоом шахаад байхын луйварчин чинь !!!Хужаа тоглоом хараад инженер болчхууу
2015-06-11