Энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа
2015-06-09

 

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийнхэнд  НҮБ-ын “IN THE SERVICE OF PAECE” медаль гардуулав. Мөн энэ үеэр цэргийн алба, ажил үйлс, үүрэг гүйцэтгэлтээр бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 30 дайчдыг МЗХ-ны тэргүүний залуу, цэргийн алдар, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалиудаар шагнажээ.  

 

 

Энэ үеэр UNMISS ажиллагааны Хүчний командлагч  дэслэгч  генерал  Иоханес Гебремескел Тэсфамариам  хэлсэн үгэндээ  хүнд цэгүүдийн нэг болох Бентьюд үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгааг онцлон монголын цэргийн мэргэжлийн ур чадварт үргэлж итгэж,  үүрэг гүйцэтгэлтэд нь сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин