Улаанбаатар
Хотынхны хэрэгцээнд 10-25 мянган тонн загас нийлүүлнэ
2015-6-9

Улаанбаатар хотоос 35 километрийн зайд Туул голын сав газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн “Хилэм ост” компанийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга З.Энхболд танилцсан талаар өмнө мэдээлсэн. Тус компани нь загас үржүүлгийн байр, лаборатори байгуулан шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан шинэ арга технологиор хилэм болоод бусад тэмжээллэг загасыг өсгөн үржүүлдэг байна. Ирэх наймдугаар сараас эхлэн жилдээ 10-25 мянган тонн загасыг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж эхлэх гэнэ

 

Энэ үеэр “Хилэм ост” ХХК-ийн ерөнхий менежер Л.Норжмаатай ярилцсанаа хүргэж байна.

 

-Танайх хэдэн төрлийн хилэм загас үржүүлдэг юм бэ?

-2002 онд анх Орхон, Сэлэнгэ мөрний хилэм загасыг нуурандаа тавьсан. Хүүхэд төрөхөөр яаж арчилдаг билээ яг л түүн шиг хооллож арчилж, усыг нь цаг тухайд шинэчилж, байнга температурыг нь тааруулна. Саяхан 20 мянган ширхэг жарамхайг Германаас авчираад нуурандаа тавиад байна.

 

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Загас үржүүлгийн салбарыг дагалдаад аялал жуулчлалыг зайлшгүй хөгжүүлдэг. Одоогоор цогцолборын ажил 10 хувьтай явж байна. 2020 хүртэл төслөө үргэлжлүүлж, үржүүлгийн аж ахуй, аялал жуулчлалын цогцолбор болгоно. Харин одоогоор манай компанийг зориод ирсэн хүмүүст таксаа төлөөд загас барих боломжыг олгож байгаа. Такс нь бүтэн өдрийн турш 15 мянган төгрөг. Тухайн өдөртөө хичнээн загас барих нь хамаагүй түүнийгээ авах эрхтэй. Нэг талаар монголчуудынхаа эрүүл мэндэд хэрэгтэй гэж, нөгөө талаар загас үржүүлгийн аж ахуйн ажлаа танилцуулах зорилгоор одоохондоо таксаа их багаар үнэлсэн.  

 

-Хилэм загасыг яагаад онцлон үржүүлэхээр сонгосон юм бэ?

-Загас үржүүлгийн гол нөхцөл нь нуур байдаг. Манай Хилэм нуурын  урт 5 км, өргөн нь  50-200 метр. Нуур маань карьерын цооногны гүн дэх ундарга уснаас үүссэн. Загасаа эхлээд усан санд өсгөж, бэлтгэж байж дараа нь нуурандаа шилжүүлдэг. Усны шинжилгээг зургаан сар тутамдаа хийлгэж,  хөрсний шинжилгээ, байгаль орчны үнэлгээнүүдийг хуваарийн дагуу хийлгэж ирсэн. Энэ нууранд маань 17 төрлийн загас байдаг. Тэдгээрээс хилэм загасыг онцлон үржүүлээд 13 жил болж байна. Эхний үед монгол орныхоо гол нууранд байдаг хилэм загасыг авчирч үржүүлсэн. Яваандаа дэлхийн бусад орны нууранд амьдардаг хилэм загасыг авчирч селекцид оруулан үржүүлж байгаа.

 

Хилэм загасны мах нь амтлаг, хар түрс нь дэлхийд өндөр үнэлэгддэг. Хилэм загасны хар түрс 35-50 гр нь дэлхийн зах зээл дээр 100 ам.доллараар худалдаалагдаж байна. Нэн ховордсон хилэм загасыг бид нэг талаараа байгалийн нөхөн сэргээлт хийж үржүүлж байна. Энэ ажлыг хийхэд уйгагүй хөдөлмөр, урт хугацаа шаардагддаг. 13 жилийн туршид өсгөж үржүүлж байж, сүүлийн хоёр жилээс л зах зээлд нийлүүлж эхэлсэн. Эхний ээлжинд Улаанбаатар хотын иргэддээ загасан бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашдаа монголынхоо хүн амыг эрүүл аюулгүй органик хүнсээр хангах зорилт тавиад ажиллаж байна.

 

-Захиалагч хэр байдаг юм бэ?

-Бид сүүлийн хоёр жил “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож, амьд загасаа олон нийтэд танилцуулсан. Тэр үеэс манай загасыг захиалагчдын тоо эрс нэмэгдсэн. Хилэм нь ясгүй загас гэгддэг. Олон төрлийн эрдэс бодис, кальцийн агууламж өндөр байдаг.

 

-Загас үржүүлгийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний хангамж хэр байна вэ?

-Манай компанийн хувьд ХААИС-ийн Загас судлалын ангийг төгссөн хоёр мэргэжилтэн ажиллаж байна. Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, НҮБ-ын экспертүүд ирж тусалж байгаа. Мэргэжилтнүүд хангалттай бий.

 

-Олон улсын зээл тусламжид хамрагдаж байгаа юу?

-Манай компанийн захирал Б.Алтаншанд өөрийн хүсэл, зоригоор монголдоо анхны хилэм загас үржүүлгийн аж ахуйг эрхэлсэн. Уйгагүй хөдөлмөрийн хүчээр энэ бизнесээ өргөжүүлж байгаа. НҮБ-ын  "Монгол Улсад цөөрмийн аж ахуйн загас үржүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд удахгүй Хятад улсаас 6000 хилэм загасны жарамхай хүлээн авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Мөн Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Загас” дэд хөтөлбөрт "Хилэм ост" компани хамрагдаснаар 1.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүний 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл юм. Зээлийн хөрөнгөөрөө бид үйлдвэрийн барилгаа бариад байна.

 

-Зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийх вэ?

-Манай компанийн мэргэжилтнүүд эдийн засгийн бүх тооцоогоо маш сайн хийсэн. Ирэх наймдугаар сараас эхлэн жилдээ 10-25 мянган тонн загасыг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. Тэгээд л зээлээ төлөөд эхлэнэ дээ.

 

-Дотоодын хэрэгцээгээ хангачихаад гадагшаа гаргах уу?

-Эхлээд монголынхоо зах зээлд нийлүүлж, эрүүл аюулгүй органик хүнс хэрэглэхэд нь туслах зорилготой байгаа. Цаашдаа мэдээж олон улсын зах зээлд гаргаж Монгол Улсдаа дээгүүр байр эзлэх компани болно гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл хилэм загасны хар түрс дэлхийн зах зээл дээр өндөр үнэлэгддэг.

 

-Өвлийн улиралд яаж ажиллах юм?  

-Өвөлдөө шинээр барьсан үйлдвэр дотроо халаалт, услалтын системээ шийдвэрлээд жижиг загасуудаа зөөвөрлөж байрлуулна. Том загаснууд нуурандаа үлдэнэ. Нуурын гүн 15-33 метр. Өвөл мөсний зузаан 1-1.5 метр байдаг болохоор том загаснууд нь мөсөн доорх усандаа байгалаараа өвөлжөөд сурчихсан.

 

-Нууц биш бол та загас үржүүлгийн салбарыг яагаад сонгосон юм бэ?

-Би өөрөө байгаль орчны мэргэжилтэй. Мөн эрүүл мэндийн чиглэлээр Засгийн газрын хэмжээнд бодлого боловсруулах чиглэлээр нэг үе ажиллаж байсан. Улмаар хүн амын эрүүл мэнд, эрүүл зохистой хооллолтын чиглэлээр ажиллаж яваад л энэ төсөл хөтөлбөрт нэгдсэн. Эрүүл зөв зохистой хооллолт, хүнсний хангамжийг дэлхий нийтээр загас загасан бүтээгдэхүүн гэж үзэх болсон.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
iimhen yum hiicheed bondiis heden tog avlaa da icheesei novshnuud
2017-11-10
Зочин:
ийм юуманд итгээд байдаг .
2017-10-20
Загасчин:
Паа 15-25000 тонн хилэм? за ёстой үлээгээд шаачлаа даа
2017-10-20
Zagaschin:
Hudlaa shaagaad l bh yum aa ed.Gadnii tosliin mongoor avsan zagasnuud yasan be.
2017-10-19
zochin:
Ene nuurand 15g tolood 3n tsag garui suusan neg ch zagas gargaj chadaagui.hudalaa yrihaa boliochee
2017-10-19
Зочин:
Сайхан худлаа ярих юмаа. Энэ карьер алтаншанд болон хилэм ост өмч биш шүүдээ. Эндээс загас авдаг загасчид гэж байхгүй бүгд бариад тавьдаг. Бас мөнгө хураадаг гэж байгаа хууль бус шүүдээ.
2016-11-10
Зочин:
Huuriin zagasand tsagaan horhoi bhguiee.bas 17 turuliin zagas gene uu? Saihan shaah yumaa.tegeed ch er ni ene nuur altanshand bolon hilem oct omch bish shuudee.
2015-11-28
Зочин:
good
2015-06-10
Зочин:
10-25 мянган тонн гэдэг чинь ямар аймаар тоо вэ
2015-06-10
загасчин:
Алтаншанд ах арай л худлаа шаагаад бхымдаа... Одоо яаая гэхэв итгэсэн улс олонх юм чинь үнэн бхөө
2015-06-10
Зочин:
hilem zagasaa haragdsangui
2015-06-09
бибид:
Амжилт хїсье.Танай загса зах зээлд гарангуут авч байх болно оо.Євєрмєц сайхан бизнес эрхэлж байган байна.
2015-06-09
иргэн:
Сайхан залав уу даа!!
2015-06-09
po:
tejeewer zagas ch tsagaan horhoi gd l shiegch horhoitood demii de ug n ch amt n targan zugeer l de
2015-06-09