Дуучин Б.Сарантуяа экс нөхөртэйгөө ”эргэн нийлнэ”
2015-06-09

 Зууны манлай дуучин, МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа экс нөхөр дуучин Н.Ганхуяг нар "эргэн нийлэх"-ээр болжээ. 

 

Тодруулбал, Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгч, алдарт “Хөх тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүнээрээ энэ сарын 19-нд тоглолтоо хийхээр болсон байна. 

 

Уг тоглолтод Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Н.Ганхуяг нар хамтран ажиллахаар болжээ.  Мөн МУГЖ Б.Дашдондог, МУУГЗ, хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, хөгжимчин, хамтлагийн ахлагч Н.Ганбат, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших, гитарчин Г.Буян-Өлзий, хөгжимчин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нарын шилдгүүд тус тоглолтод оролцож,  хуучны сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа эгшиглүүлэх ажээ.

 

 

Сонирхуулахад,  дуучин Б.Сарантуяа өөрийн анхны нөхөр дуучин Н.Ганхуягийнхаа талаар нэгэн нэвтрүүлэгт ярьсан байдаг.  Тэрбээр хэлэхдээ “Би дуучин Н.Ганхуягтай хамт амьдарч байсан нь үнэн. Одоо бол бид сайн найзууд. Надад гэр бүлийнхэн нь маш их таалагддаг. Маш сайхан гэр бүл. Н.Ганхуяг бид хоёр хэсэг хугацаанд хамт амьдарч байсан, гэхдээ хүүхэдтэй болоогүй. Зарим хүмүүс намайг Ганхуягийн хүүхдийг төрүүлсэн гэж андуурдаг юм билээ” хэмээн хуучилсан байдаг.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
энэ нийтлэл:
Лол юма энэ сэтгүүлцэнрүүд нийтлэлийн тэр гарчиг нтр нээрээ үнэн элэг авмаар хамтран тоглолт хийх юмыг эргэж нийлнэ ч гэхшиг лалалала ичээсэй юу бичиж бгаагаач мэддгүй
2015-06-11
Зочин:
сурсан зангаараа компаний захиралуудыг дамжин тэтгүүлэн явсан нь өлзийтэй биздэ.
2015-06-11
zochin:
ene avgai olon huntei ergen niileh huseltei baigaa baih oo
2015-06-10
Зочин:
Эргэн нийлнэ ч гэх шиг мал......
2015-06-09