Р.Бурмаа хуулийн төсөл өргөн барив
2015-06-10

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн барилаа.

 

 

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, бусад хуульд нийцүүлэн боловсруулсан болохоо тогтоолын төслийг өргөн барих үеэр  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа УИХ-ын даргад танилцуулав.

 

Монгол Улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харгалзан Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцуулав.



Хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөгөө талаас түүнийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт үгүй, жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчидэд тавигдах нийтлэг шаардлага, хэм, хэмжээ тогтоогдоогүй байгаа нь энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг боловруулах үндэслэл болжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Balai abgai:
balai abgai dabhar deelee tailaach.Jenkotogoo niileed manai namaas zailaarai
2015-06-11
Zochin:
Burmaa oros tarialanchidiig demjsen bas dahiad hyatadaas hyatad tarialanchidiig avchirch dornodod taria tarih gazar ugsun.mongol hun tariasan tariag dooshoo hiisen mongol tarialanchid shahuulj bna.hudlaa gevel bayantumen agro gej kompany bna.
2015-06-11
Zochin:
Dornod aimagt bayantumen agro hhk gej Mongol nertei hyatad ezentei kompany taniig said bolsonoos hoish olon gazartai bolloo.herlen goliin baruun zuun 2tald heden myangan ga gazartai.ta Mongol hun Mongol kompania demjihgui gadaad huniig demjij baigaad unheer durgui hurj bna.neg hyatad hunii ard neg heseg hyatad hun baidag gesen.
2015-06-11
Зочин:
Сумын тевийг аймаг болгодог сурхий мэдэлтэй маанаг авгай, хуц хурга хоероо ч танихгуй хулхи сайд худалч БУРМАА гуай гэж нэг иймэрхуу будуун цагаан чавганц байжээ хе
2015-06-10
Burmaad:
Halhiin goliig aj uildveriin park nereer Hangug nart zarsan nugel chini nudeeree garna daa. Eh nutgiig mini hamgiin urjil shimtei gazriig zarj hagartlaa bayjih horon sanaa chini butehgui l bolov uu...
2015-06-10
Зочин:
Eronhiilogchiin. Zasag songuuliin shou harin hotiin status gedeg n unemshmeer bolk
2015-06-10