Үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2015-06-11

“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2015” Олон Улсын үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ. Үзэсгэлэнгийн нээлт 14:50 цагт Мишээл Экспод болно.

 

Үзэсгэлэнг Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ-тай хамтран ЖДҮ эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудыг хамруулан зохион байгуулж буй юм.Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, нийтэд таниулах, экспортын боломжит бүтээгдэхүүнийг тоог нэмэгдүүлэхзорилгоор энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

 

Үзэсгэлэн доорхи нэр төрлөөр явагдана:

·         Хүнсний салбар( гурил, гурилан, сүү, сүүнбүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимгэнэ, органик ногоо, загас, зөгийн бал, ус, ундаа)

 

·         Хөнгөн үйлдвэрийн салбар (эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, ноос, ноолуур, арьсан эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, гоо сайхан, үндэсний уламжлалт дээл хувцас, гутал, эдлэл хэрэглэл, алт мөнгөн чимэг зүүлт)

 

·         Хүнд үйлдвэрийн салбар ( барилга, барилгын материал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, дэд бүтэц)

 

·         Үйлчилгээний салбар (яамд, мэргэжлийн байгууллагууд, банк санхүү, зээлийн үйлчилгээ, даатгал)

 

19 дэх удаагийн энэ үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. 

Shuud.mn
Сонин хачин