Төсвийн хөрөнгөөр архи худалдан авч болохгүй
2015-06-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.

 

 

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Ё.Отгонбаяр нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн байгууллагад зөвхөн нийтээр тэмдэглэх баярын өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалттай зөрчилдөж байгаа тул төслөөс хасч, төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

 

Ингээд байнгын хорооноос дэмжигдсэн хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийг “7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь дэмжив. Харин хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэнээр хуулийг эцэслэн баталлаа. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
garchig n todorhoi baihad huulia batalj chadahgui teneg
2015-06-11