Б.Идэрзаяагийн ялыг хэвээр үлдээжээ
2015-06-11

Хоёр эмэгтэйн амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн Б.Идэрзаяад анхан шатны шүүхээс 25 жилийн ял оноосон.

Тэгвэл уг хэргийг өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Б.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

 

Түүний үйлдсэн энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 iin 2 hunii ami nasiig zerlegeer hunuuchihuud yaj gomdolloj chaddag bnaa 25 njilch bagdana nasaar ni horih bsiin
2015-06-11