Эрчим хүчний салбар жилд 68 тэрбумын алдагдал хүлээдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төрөөс Эрчим хүчний салбарын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад эрчим хүчний салбар хөгжихгүй байгаагийн шалтгааныг УИХ-ын гишүүн А.Тлейхан хоёр шалтгаанаар тайлбарлав. Эхнийх нь эрчим хүчний салбар үнэ тарифийн алдагдалтай байдаг. Нэг жилд 68 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ нь киловатт тутмаас 22 төгрөг алдаг хүлээлдэг гэсэн үг аж. Хоёр дахь нь энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй нь хүндрэл үүсгэдэг гэдгийг гишүүн тайлбарлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ