Бага газрын чулуунд марафон болно
2015-06-11

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Бага газрын чулуунд энэ сарын 19- 21- ы өдөр олон улсын марафон гүйлт болно.

 

Хонконгийн Action Asia Events байгууллага энэхүү марафоныг зохион байгуулах бөгөөд марафоныг зорьж Хонконг, Сингапур, Тайвань, Япон АНУ, Австрали зэрэг улс орноос 150 гаруй тамирчин хүрэлцэн ирэх тухай урьдчилсан мэдээллийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн юм.

 

Тамирчид 120 км бартаат замд гурван өдрийн турш гүйнэ. Марафоныг зохион байгуулагчид өнгөрөгч дөрөвдүгээр сард ирж газар нутгийн байршил тогтоцыг судлан Бага газрын чулууг ийнхүү сонгосон байна.

 

Хонконгийн Action Asia Events байгууллага нь 1998 оноос хойш олон улсын марафоныг зохион байгуулж ирсэн бөгөөд урьд нь ч бас Монгол улсыг сонгож байжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин