Олон улсын үзэсгэлэн худалдаа нээгдлээ
2015-06-11

"ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015" Олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл ЭКСПО төвд нээлтээ хийлээ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Аж үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байна. Анх 19 жилийн өмнө зөвхөн дотоодын цөөн хэдэн үйлдвэрээ нийтэд таниулах сурталчлах зорилготойгоор жижигхэн хэмжээнд зохион байгуулж байсан гэнэ. Үзэсгэлэн доорхи нэр төрлөөр явагдаж байна.

 

·Хүнсний салбар( гурил, гурилан, сүү, сүүнбүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимгэнэ, органик ногоо, загас, зөгийн бал, ус, ундаа)

 

·Хөнгөн үйлдвэрийн салбар (эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, ноос, ноолуур, арьсан эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, гоо сайхан, үндэсний уламжлалт дээл хувцас, гутал, эдлэл хэрэглэл, алт мөнгөн чимэг зүүлт)

 

·Хүнд үйлдвэрийн салбар ( барилга, барилгын материал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, дэд бүтэц)

 

-Үйлчилгээний салбар (яамд, мэргэжлийн байгууллагууд, банк санхүү, зээлийн үйлчилгээ, даатгал) гэсэн төрлүүдээр оролцогчид өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож, хамтран ажиллах түншээ хайж байна.

 

Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын ӨМӨЗО, БНАСАУ, Польш, Чех, Турк улс болон дотоодын 100 шахам аж ахуйн нэгж, хөдөө орон нутгаас Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь аймгаас жижиг дунд үйлдвэрлэгчид ирж оролцож байна. Тус үзэсгэлэн нь МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулагдсан бөгөөд БНАСАУ-аас анх удаа оролцож байгаагаараа онцлог аж. Үзэсгэлэн энэ сарын 11-15-ны өдрүүдэд үргэжилнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин