НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана
2015-06-12

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

 

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Энхийн санаа өрхийн эмнэлгийн барилга /
  • Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай / Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээ /
  • Гэр хорооллын төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
  • Нийслэлийн ИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах
  • Нэрэмжит болгох тухай / Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавъяат эмч, доктор, профессор Ш.Доржжадамбын нэрэмжит болгох /
  • Шагналд тодорхойлох тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай

                / Нийслэлийн ИТХ – ын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
                /Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /
- Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн   үндэслэл    /243,3 га/
- Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг шинэчлэн дахин төлөвлөлт / 53 га /
-  Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
-  Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /2116,0 га / 

  • Нийслэлийн ИТХ – ын Хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин