Ирц хүрэлцээгүйгээс хуралдаан саатав
2015-06-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Хуульчийн эрх зүйн байдлын  тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр санал хураалт явуулахад гишүүдийн ирц хүрэлцэхгүй, УИХ-ын дарга Тамгын газрынхныг гишүүдийг хуралдаандаа орохыг шавдуулсаар байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нарын өрөөнд ажлын хэсэг хуралдаж байгаагаас чуулганы хуралдааны ирц буурчээ. Ийнхүү гишүүдийн ирц хүрэлцэхгүйгээс хуралдааны үйл ажиллагаагаа түр саатаад байгаа юм.

 

Мөн хуралдааны  явцад УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордон, чуулганы танхимтай танилцаж байгаа иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайханыг хүсч байлаа. Төрийн ордон зочины хөлд дарагдаж байгаа бололтой.  Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуулийг 1980 онд төгссөн 180, Увс аймгийн 8 жилийн сургуулийг 1985 онд төгсөгч 35 иргэн,  Ж.Энхбаяр  гишүүний урилгаар хилийн цэргийн 150 албан хаагчид Төрийн ордонтой танилцаж байгааг УИХ-ын дарга мэдэгдэж, тэдэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүссэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин