Ерөнхий сайдын мэдээлэл хойшиллоо
2015-06-12

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Ц.Даваасүрэн нарын асуулгад хариулах товтой байсан билээ. Ц.Даваасүрэн нарын гишүүн Дубайд гарын үсэг зурсан Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөөний талаар асуулга тавьсан байлаа. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын даргад албан хүсэлт илгээсэн байна.

 

Уг албан хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн асуулгад хариулах байсан. Тодорхой шалтгааны улмаас оролцож амжихгүй болсон тул хойшлуулж өгнө үү” гэсэн байна.

 

Ерөнхий сайдын мэдээллийн цаг ийнхүү хойшилсон тул үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдээ үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Hyyhed:
Yamar hor nairuulaad yabaad bn aa Bayartsogt Saihanbileg 2 shal demii zaluus har bagaasaa shu alien Berd bolson
2015-06-13