Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гомдол гаргажээ.
Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар аж.
Өнгөрөгч тавдугаар сард Катар улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гурван тамирчин визний асуудлаас болж хил нэвтэрч чадаагүй. Түүнээс хойш чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, зарим тамирчид Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хороо байгуулан "Одоогийн холбооны удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ 5 хоногийн дотор огцорохыг шаардаж, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг дарамталдаг, тамирчдыг хэл амаар доромжилдог" гэж хэвлэлийнхэнд мэдээлж байсан.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ