Улаанбаатар
Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана
2015-6-12

 

Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг  2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин