Ховд голд осолдсон иргэнийг хайж байна
2015-06-13

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолджээ.

 

Аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 37 иргэн нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаа энэ үед иргэдийг голын орчимд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын албанаас онцгойлон анхааруулсаар байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин