Тавантолгойг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Удтал яригдаж, УИХ-аар томилогдсон ажлын хэсэгт "нухагдаж" буй Тавантолгойн гэрээний төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ.
Эхлээд ирэх даваа гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх төлөвлөгөө байна. Үүний дараа мягмар гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх аж.
Мөн ирэх долоо хоногт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Тавантолгой багтжээ. Ямартай ч Тавантолгойн төслийн хэлэлцүүлэг өрнөж эхлэх нь. Харин хэн, ямар гацаа үүсгэх эсвэл цааш үргэлжлүүлж батлах эсэх нь ирэх өдрүүдэд тодорхой болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ