Энэтхэг улсын Нью-Дели хотноо чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах үргэлжилж байна. Монгол Улсын эрэгтэй 8, эмэгтэй 10 тамирчин энэхүү тэмцээнд хурд, хүч сорьж буй.
Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 84 кг, 100 кг, охидын 38 кг, 40 кг-ын жингийн барилдаан болсон. 84 кг-ын жинд хүч үзсэн манай тамирчин Т.Мөнгөншагай /Баянгол дүүрэг, Өсвөрийн улсын аварга/ хүрэл медаль зүүсэн билээ.
Харин тэмцээний хоёр дахь охидын 43 кг-ын жинд барилдсан Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг, Өсвөрийн улсын аварга/ хүрэл медалийн тавцанд зогсчээ. Мөн өдөр хөвгүүдийн 76 кг, 69 кг болон охидын 43 кг, 46 кг, 49 кг-ын жингийн барилдаанууд болсон.
Хөвгүүдийн XV, охидын XII дахь удаагийн тэмцээнд 19 орны 179 өсвөрийн тамирчин Азийн аваргын төлөө өрсөлдөж байна.
Б.Бэхи
Уншиж байна |