“Туркийн соёлын өдрүүд” хаалтаа хийлээ
2015-06-15

Туркийн элчин сайдын яамнаас энэ жил хоёр дахь удаагаа “Туркийн соёлын өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

 

Туркийн соёлын өдрүүд энэ сарын 8-ны өдөр эхэлсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Чингисийн талбайд хаалтаа хийжээ.

 

Хаалтын ажиллагааны хүрээнд Туркийн хоолны өдөрлөг, хямдралтай худалдаа болсон байна. Мөн Эбру буюу усан дээр зурах үзүүлбэрийг иргэдэд танилцуулжээ. Түүнчлэн, Чингисийн талбайд Хурд, Бөртэ хамтлагуудын урлагийн тоглолт болсноор Туркийн соёлын өдрүүд өндөрлөлөө.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин