Тэйлор Свифт: Гэрлэж, хүүхэдтэй болмоор байна
2015-6-15

Кантри дуучин Тэйлор Свифтийн “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хөл. 40 саяар даатгуулсан хөл чинь сайн биз дээ?

-Сайн байгаа. Гэхдээ хөлөө даатгуулснаас болоод би сэтгэлээр унаж байгаа. Хөлөндөө их санаа зовж, анхаарлаа хандуулахаар унах эсвэл гэмтэх ихэсчих юм. Аялан тоглолтоор явж байхад нэг хүүхэд миний хөл рүү санамсаргүй байдлаар өшиглөсөн. Гэтэл орой нь хөл хавдаж өвдөөд. Уг нь тийм ч сүртэй зүйл болоогүй. “Бурхан минь би маргааш болзоотой миний арьсан дээр битгий юм гараасай” гэж хүсэхээр өглөө нь нүүрэн дээр нуухын аргагүй яр гарчихсан байдагтай адилхан. Хөлөндөө санаа тавих төвөгтэй байгаа. Бас надад дарамттай байгаа.

 

-Одоо яах төлөвлөгөөтэй байна даа.

-Даатгалын хугацаа дуусах хүртэл анхаарал, анхаарлаа үргэлжлүүлэх бодолтой байгаа. Дараа нь хөлөө бусад эрхтэн шигээ тайван орхих болно.

 

-Анх хөлөө даатгалд хамруулах санааг хэн өгсөн юм бэ?

-Энэ тухай ярихыг хүсэхгүй. Уран бүтээлчийн нууц. Зүгээр л галзуу зүйл хийхийг хүссэн. Гэхдээ нэр хүндээ өсгөх зорилгоор гэрээнд гарын үсэг зураагүй юм шүү. Өөрийгөө хайрлах сэтгэл минь ихэдсэн учир гэрээнд гарын үсэг зурсан юм. Үнэнийг хэлэхэд, гэрээний дараа би нүүр, арьс, үсэндээ бус хөлөндөө хамаг анхаарлаа төвлөрүүлэх болсон.

 

-Та хөлөндөө дуртай биз дээ. Хөл чинь тэгшхэн бас урт нарийхан. Хүн болгонд ийм хөлтэй болохгүй шүү?

-Баярлалаа. Гэхдээ хөлнийхээ тухай олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Хүн болгонд л хөл байгаа шүү дээ. Би гурван хөлтэй байсан бол энэ тухай оройжингоо ярих байлаа. Даанч надад бусдын адил хоёр хөл байна. Боллоо.

 

 

-За тэгвэл хайрын тухай ярья. Та олны танил болсноос хойш маш олон залуутай хайрын холбоо үүсгэж, үерхсэн. Одоо хөгжимчин Калвен Харристай үерхэж байгаа. Та хоёрын харилцаа хэвийн байгаа биздээ?

-Азаар хэвийн байгаа шүү. Бид хэдхэн хоногийн өмнөөс албан ёсоор үерхэх болсон. Би уулзсан залуу болгонтойгоо үерхдэггүй. Оройн хоол, кино үзэх, болзох бол байдаг л зүйл. Харин би удаан хүлээсэн залуугаа олсон. Азтай байгаа биз. Харрис надад таалагддаг. Тиймээс л бид нэг нэгэндээ дурласан.

 

-Британийн хэд хэдэн хэвлэл Харрисийг энэ оны хамгийн сайхан залуугаар нэрлэсэн. Түүнийг алдаршихад таны нэр хүнд багагүй нөлөөлсөн байх?

-Хэрвээ би олны танил байгаагүй, олны танил эрхэмтэй холбоо тогтоовол хүссэн хүсээгүй олны танил болох байсан. Миний ярьсан зүйл, таны ярьсан зүйлтэй утга нэг байх. Гэхдээ Харрис олонд танигдсан DG бас хөгжимчин. Надаас өмнө алдартай болсон гэсэн үг. Харин Харрисийг сайхан залуугаар сонгосон нь надад таалагдаж байна. Би ч гэсэн түүнийг сайхан, хөөрхөн гэж боддог. Би энэ үнэнийг хэнээс ч нуухгүй. Харрис надад таалагддаг гол чанар нь эелдэг бас хөөрхөн төрх.

 

-Саяхан Харрисийг танд гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл цацагдах болсон?

-Одоохондоо тийм зүйл болоогүй байна. Гэхдээ хуримаа хийхийг хүсч байна. Надад итгэх бас миний ажил мэргэжлийг хүндэтгэх, хамгийн гол нь надад хайртай хүн миний нөхөр болоосой.

 

-Харрис?

-Бидний харилцаа шинэхэн байна. Бид хоёр нэг нэгнээ хараахан таниагүй байна. Энэ бүхэнд цаг хугацаа их орох байх.

 

-Таны сүүлд гаргасан “Bad blood дуу Youtube.com тавигдаад 24 цагийн дотор 40 сая хүн хүссэн. Энэхүү үйл явдал Тэйлорын нэр хүнд өндөр байгаагаас гадна ямар олон фэнтэй болсон вэ гэдгийг харуулсан хэрэг болсон гэж бодож байна?

-Үнэн байхаа. Гэхдээ бас миний клипийн санаа өвөрмөц байснаас гадна дуучин Селена Гомез зэрэг алдартнууд тоглосон явдал байх. Уран бүтээлчид шагнал авахаас илүү олон фэнтэй болохыг мөрөөддөг бас хичээдэг. Миний фэнийн тоо нэмэгдэх нь миний нэр хүнд өндөр байхаас гадна би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болж байна аа гэсэн үг. Тийм учраас би фэнүүдээ гомдоохгүй байхыг хичээдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин