”Чингис хаан” гранприд 300 гаруй жүдоч өрсөлдөнө
2015-06-15

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингис хаан” гранпри тэмцээн ирэх долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

 

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор энэхүү тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо нэмж авах юм.

 

Өнгөрсөн жилээс эхлэн Гранпри ангилалд багтсан “Чингис хаан” тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

 

Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох учир олимпийн оноогоо хамгийн дээд шөвшнөөр ахиулах боломжтой.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин