Согтуу жолооч осол гаргаж, хоёр хүүхэд гэмтжээ

СХД-ийн нутаг Орбитын зам, ОБЕГ-ын Аврах 022 дугаар ангийн урд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноос Т.Витз, Т.Ист маркийн авто машинуудтай мөргөлдөж жолооч 30 настай эмэгтэй М нарын 2 хүн гэмтжээ.
Мөн ХУД-ийн нутаг Айдасын давааны замд Т.Приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Т.Приус маркийн автомашинтай мөргөлдөж зоригч 1 нас 8 сартай эмэгтэй М, 14 настай эмэгтэй Т нарын 2 хүнийг гэмтээсэн байна.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 12 жолоч зам тээврийн осолд өртсөн байна. Мөн цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 149 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ