Бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж ирсэн
2015-06-15

Гэрэл зургийг www.MPA.mn УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн өнөөрийн хуралдаанаар УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.

 

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Манай бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт бүтээн байгуулалтын төслүүдийг хуваарилан авч танилцсанаа Бүлгийн хуралдааны үеэр тайлагнасан. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд Чингис, Самурай бондоос зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Чингис бондоос аж үйлдвэрийн салбарт 948.9 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 550 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

 

Бид өнгөрсөн хугацаанд халамж нэрээр мөнгө тараагаагүй харин ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх 29 төслийг хэрэгжүүлэхээр судалгаа шинжилгээний ажлаа хийж байна” гэв.

 

АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл дээр тодруулах зүйл байна хэмээн үзсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилж, өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн төслийг агуулгын хувьд дэмжсэн. Гэхдээ УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудын хүрээнд хууль тус бүрт нь өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн байр суурь нэгдсэн.

Энэ дашрамд хэлэхэд, бид МАН-тай хамтран Засгийн газраа байгуулж, эдийн засгийн хүндрэлээс гаръя хэмээн нэгдсэн. Гэтэл МАН-ынхан хамтарсан нэртэй сөрөг хүчин шиг байр суурь илэрхийлэн яваад байна. Нэг бодлого хэрэгжүүлнэ хэмээн хамтарчихаад улс төрийн ашиг хонжоо хайсан байдлаар асуудалд хандаад байвал бид ёсзүйн асуудлыг хөндөн тавина гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
altabhuegiin gavya
2015-06-15