Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхэд буцаав
2015-06-15

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор өнөөдөр хянан хэлэлцлээ.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд “...анхан шатны шүүх нэхэмжлэгч банк тус бүрийн хувьд улсын байцаагчийн акт, дүгнэлтээр тогтоосон зөрчил тус бүрт холбогдох дүгнэлт хийгээгүй, захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт цуглуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа.

 

ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх,  зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлснийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэр бүхий 9 банк шүүхэд гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байсан юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
Mongoluud huurhun yumaa hytadad bol tom tolgoitoi bduun bankiig buudaad duusgachnaa
2015-06-15
bank:
bankyg darah l heregtei, ted Mongolyn tur, ard irgedees huchtei ashgyn baiguullaga.
2015-06-15