“Honey moon” охидтой зургаа татуулаарай
2015-06-16 10:50

Охидын “Honey moon” хамтлагийнхан анхны цомгоо "өлгийдөөд" удаагүй байгаа билээ.

 

Тэгвэл тэд өнөөдөр “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд  13:00 цагт  цомгийн өдөрлөгөө хийхээр болжээ. Өдөрлөгт хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд хамгийн түрүүнд ирсэн фенүүддээ гарын бэлгээ гардуулах аж. 

 

Мөн тэдний цомгийг худалдан авсан хүмүүстэй дурсгалын зургаа татуулж, гарын үсгээ үлдээх юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин