Л.Эрдэнэчимэг: “Тавантолгой”-г яарах шаардлагагүй
2015-06-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тавантолгой”-н гэрээний төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Учир нь “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хянах, судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учир хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Харин уг  ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-“Тавантолгой”-н ажлын хэсэг байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Мөн дэд хэсэг өдөр бүр хуралдаж, холбогдох материалуудыг нарийн судалж байгаа. Ажлын хэсэг тогтоолын төслийн 14 заалттай холбоотой дүгнэлт гаргах ёстой. Одоогоор 50 хуудас гаруй хуудас материал бүхий дүгнэлт гаргасан байна.

 

Ажлын хэсэг байгуулагдсанаас 20 хоногийн дараа гэрээний англи хэл дээрх хувилбарыг авсан. Уг хувилбарыг ажлын хэсгийн хуулийн зөвлөх судлаж байгаа. Одоогоор англи эх нь Монгол хэл дээрх материалтайгаа нэлээд зөрүүтэй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн.

 

Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас шаардсан хэд хэдэн материал ирээгүй байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын хурлын тэмдэглэлийг ирүүлээгүй байна. Энэ тогтоолоор “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулалт шалгаруулах  тендерийн шалгуур үзүүлэлтийг тогтоосон байдаг. Хоёрдугаар, “Энержи ресурс” болон “Шиньхуа” групп хооронд байгуулсан хамтарсан компани байгуулах гэрээг шаардсан. Уг гэрээг ирүүлээгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх боломжгүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь авах ёстой” гэсэн мэдээлэл гаргасан байсан. “Тавантолгой” төсөл бол хувийн компани хоорондын асуудал биш. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улсын баялагтай холбоотой асуудал учраас компани хоорондын гэрээнд ч Засгийн газар оролцсон байх ёстой. Тиймээс энэ гэрээг Засгийн газраас шаардаж байгаа. Мөн “Энержи ресурс”,  “Сумитомо” хоорондын худалдааны компани байгуулах гэрээг ирүүлээгүй байна. “Сумитомо” бол энэхүү консерциумын гуравдагч зах зээлд нүүрс нийлүүлэх үүрэг хүлээж байгаа. Түүнчлэн “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” хоорондын эрх шилжүүлэх гэрээний хувилбарыг бидэнд ирүүлээгүй байна. Бид эдгээр материалыг авч, нарийн судласны үндсэн дээр дүгнэлтээ гаргаж болно” гэв.

 

Түүнчлэн, “Уул уурхайн чиглэлээр дэлхий нийт ил тод байх зарчим баримталж эхэлсэн. Монгол Улс ч бас уул уурхайн ил тод байдлыг хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа. УИХ уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бүх асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа.

 

Энэ сарын 14-15-ны өдөр ажлын дэд хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компани дээр ажиллаад ирсэн. Өнөөдрийн байдлаар тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадгалагдаж байна. Мөн 2 сая тонн нүүрс олборлоход бэлэн болсон байна. Өөрөөр хэлбэл, 4.3 сая тонн нүүрс бэлэн байна гэсэн үг. Бэлэн болсон нүүрсний зах зээлийн ханш 140 сая ам.доллар болж байгаа. Эрдэнэс Тавантолгой компани Чалкод 142 сая ам.долларын өртэжй. Энэхүү өрийг дарах хэмжээний нүүрс бэлэн байна гэсэн үг” гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Англи хэл дээрх хувилбарт ямар зөрүү бол?

 

-Ажлын хэсгийн хуулийн зөвлөх одоогоор дүгнэлтээ танилцуулаагүй байгаа. Энэ долоо хоногт Англи болон Монгол эхийн зөрүүг ажлын хэсгээр хэлэлцэх болно. Гэрээ анх Англи хэл дээр боловсруулагдсан. Уг гэрээг Монгол хэл рүү хэн гэдэг хүн, хэрхэн орчуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа.

 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ямар хугацаанд  ажиллаж дүгнэлтээ гаргах үүрэгтэй вэ?

 

-Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ “Тавантолгой”-н ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ боловсруулж өгнө үү гэсэн хүсэлт илэрхийлсэн. УИХ-ын даргын захирамжид тодорхой хугацаа заагаагүй. Энэ асуудал 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт оруулах томоохон ордтой холбоотой асуудал тул маш нухацтай хандах ёстой. Одоогоор 3000 гаруй хуудас материалтай танилцан, дүгнэлтээ боловсруулж байна. Тиймээс яарах шаардлагагүй.

 

Японы Засгийн газраас “Тавантолгой”-н хэвтээ тэнхлэгийн төмөр замд хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ажлын хэсгээс хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замд нэг хөрөнгө оруулалт хийсэн компанид Тавантолгой ордод олборлолт хийх эрх өгөх асуудлыг тогтоолын төсөлд оруулсан. Тиймээс бусад хөрөнгө оруулагчийг татан оролцуулах замаар Монгол Улсын эрх ашигт  нийцсэн гэрээ хийх ёстой. Тийм учраас энэ хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой гэсэн шахалтад автагдахгүй.

 

-Чалько-гийн өр хэр хэмжээтэй болсон бэ?

 

-Чалько компанид 350 сая ам.долларын өртэй байсан, өнгөрсөн гурван жилд дарсаар байгаад 140 сая ам.долларын өртэй үлдсэн. Нүүрс олборлолт өдөр тутам 24 цагаар хийгдээд, гаргасан нүүрсийг Чалько компани уурхайн амнаас өөрийнхөө авто машинаар зөөж байгаа юм билээ. Сардаа 600 мянган тонн нүүрсийг өрөндөө авч байгаа. “Эрдэнэс тавантолгой” компанийн ажил зогсоогүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд. 2011, 2012 онд нэлээн ашигтай ажилласан байгаа.

 

-Гишүүд “Дэгийн тухай хуулиараа байгуулагдсан Ажлын хэсэг хууль бус юм” гэж тайлбарлаад байгаа. Танай ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-д оруулаад ирэхээр хууль бус гэсэн асуудал хөндөгдөх юм биш үү?

 

-УИХ-ын даргын Тамгын газрын асуудал. Дэгийн тухай хуульд заасан заалтын дагуу Ажлын хэсэг байгуулагдсан. “Оюутолгой”-н гэрээ байгуулахын өмнө яг ийм ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаад УИХ-д “Оюутолгой”-н гэрээг оруулж ажиллаж байсан юм билээ. Тийм учраас энэ ажлын хэсэг хууль ёсны ажлын хэсэг.

 

-Засгийн газарт тогтоол хүргүүлнэ гэж байсан. Ямар учиртай  тогтоол юм бэ?

 

-Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад бэлэн болж байна. Энэ тогтоолын төсөл дээр нэгдүгээрт, энэ гэрээгээ Засгийн газар буцааж татах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргана. Яагаад гэвэл УИХ-ын тогтоол зөрчсөн учраас.

 

Хоёрдугаарт, тогтоолын төсөлдөө иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Гуравдугаарт, хөндлөн чиглэлийн 1800 км төмөр замыг урагшаа явж байгаа хөндлөн төмөр замтай хамтад нь хөрөнгө оруулалт хийх, Монголын төрийн өмчит төмөр зам компани нь төмөр замынхаа 51 хувийг заавал эзэмших. Энэ хөрөнгө орууллатыг хийсэн хөрөнгө оруулагч талд Тавантолгойн олборлох эрхийг өгөх нь зүйтэй гэсэн заалт оруулж байгаа. Энэ долоо хоногт Засгийн газарт санал авахаар хүргүүлнэ.

 

-Нэмж хөрөнгө оруулах  хөрөнгө оруулагч байгаа юу?  Ийм боломж байгаа эсэхийг ажлын хэсэг судалж үзсэн үү. Төмөр зам барихад зориулж Чингис бондоос хөрөнгө зарцуулсан байдаг, гэтэл шороо овоолсноос өөр хийсэн ажилгүй. Даланд өчнөөн тэрбум төгрөг зарцуулчихсан байдаг. Үүнээс болоод зарим эсэргүүцэлтэй тулаад байгаа юм уу гэх яриа бий. Өмнө нь хийгдсэн далан барих ажил зэргийг судалж үзсэн үү?

 

-2010 онд “Тавантолгой”-н хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендэр зарлаад 6 компани шалгараад явж байсан. 2014 оны наймдугаар сард дахин сонгон шалгаруулалт хийхдээ 2010 онд шалгарсан зургаан компанийн дотор хаалттай тендер зарласан. Энэ бүхний материалтай ажлын хэсэг танилцсан.  Пийбоди сүүлчийн өдөр хүртэл энэ консерциумд багтаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байсан.  Засгийн газар шалгаруулаагүй. Дээр нь Японы нэлээн том консерциум орж ирээд 2010 онд шалгараад явж байсан. Тэдний зүгээс “Иточу” компани Тавантолгойд 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсан юм билээ.  Тийм учраас Хятад, Монголын консерциумд “Иточу”  компанийг оруулж өгөөч ээ,  Японы хөрөнгө оруулагч нар сонирхож байна гэсэн ч Засгийн газар хүлээж аваагүй юм билээ. ОХУ-ын Якунинаас ирсэн захидалтай танилцсан. 2010 онд яригдаж байсан, тэр хэмжээндээ биш сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй. Зөвхөн урагшаа гарцтай  төмөр зам бариулахаар “Тавантолгой”-н сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдлээ. Бусад компанийн тухайд маш богино хугацаа өглөө. 2014 оны есдүгээр сард сонгон шалгаруулалт зарлаад арванхоёрдугаар сард шалагруулсан. Гуравхан сарын хугацаанд тухайн компаниуд Монголын талтай гэрээ хэлэлцээрт орох боломж үүсээгүй. Ялангуяа 268 дугаар тогтоолд заасан долоон үзүүлэлт болох, 5-аас доошгүй жил нүүрсний олборлолт, борлуулалт хийх компани нь Монголын талын компани байна гэж заасан нь нэгхэн компани бий. “Энержи ресурс”  л болж байгаа. Тус компани нь Хятадын “Шиньхуа” компанитай тохиролцоонд орчихоор бусад компани шаансгүй болсон. Тэгэхээр цаанаасаа бодлгоор бусад компанийг оруулахгүйн тулд ийм шалгуур үзүүлэлт тавьсан гэж үзэж байгаа.

 

Төмөр замын асуудал дээр, ямар ч асуудал байхгүй, хуулийнхаа дагуу хөрөнгө оруулалт хийгдээд, 1 тэрбум ам.долларын хөрөнгө орулалтаар Гашуун сухайт, Тавантолгой чиглэлийн төмөр зам эхэлчихсэн явж байсан. 600 сая ам.долларыг БНСУ-ын Хөгжлийн банк  “Экзим”  банкнаас хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тохиролцоонд хүрчихсэн. Чингис бондоосоо 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд урагшаа явах төмөр замын үйл ажиллагаа эхлээд “Самсунг” шалгараад ажлаа эхлээд явж байсан. Энэ төмөр зам 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд дараачийн 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.долларыг тээвэрлэлтийн ашгаа төсөвт өгөхөөр ашигтай төсөл байсан.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Kompani ooroo asuudlaa shiiddeg saihan tsag hezee ireh yum bol doo. Tor biznest heterhii hutgaldaj, kompaniin uil ajillagaanii yavts hurdiig saaruulj, zarim tohioldold bur zogsooj baina. Ene ni tuhain kompanid hund tsohilt boldog. Toriin omchit kompani bol ajillah argagui l bolloo l doo. Buh yumand toriin omchiin horoonii zovshoorol, shiidver garguulah yostoi. Ter zovshoorol shiidver gargah uil yavts ni mash udaan. Ene hoorond ni tolovlogoo budaa bolj bgaa yum.
2015-06-17
Зочин:
Бусдын гар хөл болж байгаа гэдгээ энэ хүүхэн мэдээчгүй байгаа даа ЗИ ЖЕНКО 2 Эрдэнэчимэг гишүүнийг ашиглаж байгаа юм ЗИ ЖЕНКО хоёр бол оррос ах нараас маш их хамааралтай хүмүүс хэрэв ТТ төсөл бүхэлдээ хэрэгжээд төмөр зам тавчих юм бол ЗИ ЖЕНКО хоёрын улс төрийн амьдрал будаа болно. Оросууд ЗИ ЖПЕНКО хоёрыг төмсөгдчихсөн байгаа юм.
2015-06-17
ggg:
Ajil gatsaagchid eh oronch bolj, ulsaa hugjvvlegchdiig luivarchin ner zvvdeg ene bodlogo haanaas yavaad bn
2015-06-17
ggg:
Mongoliin hugjliig gatsaah orosuudiin bodlogiig heregjvvlegchdiig Mongoliin turuus zailuulah heregtei. Bid hugjih erhtei, yostoi
2015-06-17
ggg:
Mongol Ulsiin Ih Hurliin gishvvn hvn yahlaaraa orosiin neg kompaniin zahirliin vgeer Mongol turiin bodlogiig esergvvtsej, ulsin hugjliig gatsaadag yum be?
2015-06-17
Irgen:
Odo dahiad 2 sar gatsaahad 1 jil aldan doo ugiin ingeseer bgad heden jil bolj irsen tuuhtei de
2015-06-17
Irgen:
Éne umhiirsen erhtentei yan han aar mongolchuud horlij lamas suuj baidag hohi dee uhernuud
2015-06-16
Zochin:
Ene teneg avgai, UIH-n neriin umnuus yaridag odoo hen be? Ajliin hesgiig ahalj, ajlaa hiij chadahgui bol chadah hund ni uguud zailaachee. Orosiin erh ashigt niitsehgui baigaa, orosoos hamaaraltai, orosiin atgand baidag gedgee il tod helsen ba shd. Iim ch tusgaar uls baih gej dee huurhii
2015-06-16
зочин:
АРДЧИЛ гарсанаас хойш монголд уул уурхай хөгжихөд ямар компани монгол улсад бүтээн байгуулалт хийсэн юм вэ ЭНЕРЖИ РЕСУРС ард түмний ар гэртээ авч амьдрах нөхцөл бололцоог хангаж байгаа газар нутгыг чинь зүгээр ухаад гарч байгаа тэнэгүүдэд өгч байхаар бүтээн байгуулалт хийж буй монгол компандаа өгөөч өргүй монгол улсад хэн байгаа юм өтгөс бууралаас эхлэн үр хүүхэд нь хүртэл өрөнд баригдаж өтөнд идэгдэж байхад юу хуцаад байгаа мал вэ чи
2015-06-16
Зочин:
манайд ер нь бүтэх юм гэж огт алгаа нэгнийгээ үгүйсгэсэн, эсвэл гүтгэсэн, хаяагаа манасан, мугуйдалж гөжүүдэлсэн, мунхагаа гайхуулсан, их мэдэгчийн дүр эсгэсэн, эсвэл сайн хүний дүрд жүжиглэсэн .... баахан гарууд ... цаана нь улс орон , ард иргэд нь улам л доройтсоор ...
2015-06-16
Rot:
Шуурхай зар ЭТТ компани ашигтай ажилласан тул 1072 хувьцааны мөнгийг Женко Монос компанийн няраваас ирж авцгаана уу! Том цүнхтэй ирээрэй
2015-06-16
хөөе авгай:
яарах хэрэгтэй
2015-06-16
Зочин:
Сайн Байна ер нь эмэгтэй гишуудийг олон болгох хэрэгтэй юм Байна Баярцогт хусье материалуудыг нь бугдийг нь егсен гэж хошгироод Байсан ямарч хамаагуй унээр ОТ н гэрээ шиг ТТ н гэрээг батлуулах гэж улайрч Байсан амташсан хэрээ арван гурав дахина гэдэг шиг ТТ ард тумний емч Эрдэнэчтмэг гишуун сайн нухацтай ажиллаж Байна Олон мэргэжлийн хумуус ОТ ТТ н гэрээнд ч шуумжлэлтэй хандддаг хэдхэн гадаадад амьдарч байгаа хумуусийн баг болох БаярцогтСайханбилэг нар гэрээг зутгуулж байгаа Эрдэнэчимэг гишуун долоо хэмжиж нэг огтол гэдэг ядажТТ гэрээ маань унэнд дехеж батлагдвал сайн сан дэмжиж Байна
2015-06-16
Зочин:
ene egech zov sanaa yarij baina
2015-06-16
irgen:
uls tumnee bodson shiidver gargana gej naidaj bna. Ene hun l eh ornii ireedui, arhi tamhidaltiin hor urshigiig emegtei hun, eh hun talaasaa ih sain mederch bn gej hardag. Humuus huviin bodlooroo yu geh ni hamaagui hiij bgaagaa urgeljluuleed ur dund hureerei. Ajil hiihed tsarai zus yamar hamaatai bdgiig oilgohgui yum. Gadaad turhuur ni goochlood bga humuus oorsdiigoo neg haraasai, hiij buteeh geed bgaag ni unelj suraasai.
2015-06-16
zochin:
iim muuxai tsaraitai emegteeg tsuuhun harsan ym bn.Yamarch zasvar avdaggui .chi bitgii olnii umnu hargdaj bai za yuu
2015-06-16
asaa:
Америк, өмнөд Солонгос 2 л оролцохгүй бол бусад нь хамаагүй ээ. Хэдэн жил хүлээсэн ч яахав. Хоорондоо л хэрэлдэнэ биз. АНУ, Солонгос 2 ороод ирвэл гадна, дотногүй хэрэлдэжь муудалцах болно. Болдогсон бол Орос, Хятад, Япон, Энэтхэгтэй хамтарчихвал болоод явчихна Балай гажиг авгай ирэх сонгуулиар жагсаалтанд орно гэж бат итгээд ийм солиотой ажилд ороцож биеэ үнэлчихжээ. Гэвч чамайг ЗИ дарга чинь хулхидаад өнгөрнө дөө. ЭМ-н сайд болгож өгье гээд бас л хулхидана
2015-06-16
Dukh:
Таван толгойн гэрээг гацаах үүрэгтэй ажлын хэсгийн дарга хорон санаатын даалгаврыг их сайн биелүүлж байгаа шүү. Залуучууд ажилгүй тэдний үр хүүхэд өлөн зэлмэн байгааг энэ ухаан богинотой урт эрүүтэй мулгуу авгай ойлгохгүй хойтон жил намын даргынхаа даалгаврыг сайн биелүүлсний шагналд их хуралд дахин орж суух хувийн бодолтой хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна даа.Хорон санаа хол явахгүй их хурлын дотор ард түмнээ боддог хэсэг байгаа гэдэгт найдах үлдлээ.
2015-06-16
зочин:
Энэ мангар авгай Тавантолгойгоос зүүн тийш нь нүүрс зөөж байжина гэж бодож байгаа юм байхдаа. Тээврийн зардлыг нь өөрийнх нь Аптекууд гаргах юм бол уу. Асуух юмсан юу гэж тэнэгтэх бол
2015-06-16