Наадмын нээлтийг 25 доллараар үзнэ
2015-06-17

Улсын их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдын тасалбарын үнийг тогтоожээ. Мөн гадаадын жуулчдад зориулж, наадмын нээлтийн тасалбарын захиалгыг авч эхэлсэн байна.

 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлж байгаагаар нээлтийн тасалбарын үнэ 25 ам.доллар байх аж. Гэхдээ энэхүү тасалбар зөвхөн жуулчдад зориулсан юм байна. Түүнчлэн,  долоодугаар сарын 12-ны өдрийн тасалбарын үнэ 12000 төгрөг, наадмын үеийн жуулчин тээврийн “Ж” зөвшөөрлийн үнэ 20000 төгрөг байхаар тогтжээ.

 

Жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 18-ны өдрийг хүртэл нийслэлийн Аялал жуулчлалын газраар борлуулах аж.

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бусад улсуудыг харахаар аль болохоор олон нийтийн хамруулсан бүжиглэсэн дуулсан ургацын баяр, намрын баяр тэмдэглэдэг хэлбэртэй байх юм. Японд бүр хотоороо бүжиглэж дуулж баярлаж жагсдаг баяр байх юм ийм хэлбэр лүү шилжих хэлбэр рүү орох байх яваандаа . Бразилын карнавал, Японы ургацын баяр гээд жишээ авах юм их байна доо
2015-06-17
Зочин:
зөвхөн жуулчдад зориулсан юм байна. гэхээр гадаад хүн 25 , харин Монгол хүн нээлтийг ямар үнээр үзэх юм бол? Ер нь үзвэр үзэх билтеийг хүртэл ингэж Монгол хүнийх , гадаад хүнийх гэж 2 ялгаад байдаг нь фашист үзэл биш гэж үү ? Фашист үзлээр бид хол явах уу ?
2015-06-17
иргэн:
Жуулчид билет аваад ороод ирэхээр суудал дээр нь цагдаа нарт мөнгө өгөөд ороод ирсэн билетгүй Монголчууд дүүрэн суучихсан байдагийг болиулмаар юм.
2015-06-17
зочин:
Өмнө талын суудал ч гэдэг юм уу Тусгай хэсэг гэдэг юм уу нэр өгөөд 25 доллараа Монгол төгрөгт шилжүүлээд 50000 гээд наад тасалбараа зар л даа. Доллараар юм зарахгүй зарлахгүй байх гээд л анхан шатны зүйлээ мэдэхгүй юмнууд байдаг юм уу хаашаа юм
2015-06-17