Монголын анхны вэлнесс төв нээгдлээ
2015-06-17

 

Монголын анхны вэлнесс төв үүд хаалгаа албан ёсоор нээж байна. Соёл хэмээх нэрнээсээ эхлэн орчин үеийн өнгө аясыг агуулсан тус цогцолбор Хан уул дүүрэгт хуучин цагаан хаалганы ардхан байрлах аж. Өөдлөх айлын өнгө үүднээсэн гэж шатаар өгсөн ормогц нүдэнд дулаахан угтагч залуу хаалга онгойлгон өгч биднийг угтлаа.

 

Тооцоогоо хийн цааш үндсэн танхим руу ороод сэтгүүлч хүний хувьд сонирхсон зүйлсээ менежер хүүхнээс асууж тодрууллаа.

 

 Дэлхийн өндөр хөгжилтэй альваа улс орнүүдад байдаг вэллнесс төвийн жишгээр олон жилийн судалгаан дээр үндэслэн Монгол хүний бие организмд зориулан бүтээсэн энэхүү төвд олон төрлийн хуурай болон уурын саунууд, амралтын өрөөнүүд, эмчилгээний жакузи, эмчилгээний өндөр даралттай шүршүүр, Монгол болон Тайланд массаж, зочид буудал зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоон Монголчууддаа илүү сайхнаар амрах боломжийг нээсэн байна.

 

 Соёл төвд олон төрлийн онцлог сайхан зүйлс байх агаад жишээ дурдвал 250 Сая жилийн тэртээгээс тэнгисийн ус ширгэж Гималайн ууланд бүрэлдэн бий болсон дэлхийн хамгийн тунгалаг давс болох эмчилгээний давсаар хуурай сауны эмчилгээний өрөө Соёл төвийн 2-р давхарт байрлаж байна.

 

 

 Уг давсан өрөөнд хүний биед агуулагдах бүх эрдэс бодис байдаг ба түүнийгээ нөхөж авах боломжтой бөгөөд олон төрлийн өвчин эмгэгийг эдгээх, сэргийлэх ач холбогдолтой юм.  Мөн Тайланд улсаас урилгаар ирж ажиллаж буй мэргэжлийн Тайланд массажистуудын ур чадварыг ярих юун.

 

 

Тус төвийн өвөрмөц хийцтэй барилгын архитектур, дотор зохион байгуулалт, гоёмсог шийдлийг Монгол инженер, Монгол ур ухаанаар барьж байгуулсан нь үнэхээр бахдууштай.

 

Shuud.mn
Сонин хачин
Soyoloo:
neegdeed udaj bnashtee yun neelt ve neg l udaa neegdenuu gehees olon dahin Grand open xiine gej yu bnaaa sdakuud chin
2015-06-17
Soyoloo:
neegdeed udaj bnashtee yun neelt ve neg l udaa neegdenuu gehees olon dahin Grand open xiine gej yu bnaaa sdakuud chin
2015-06-17
Зочин:
za yahnuu
2015-06-17
irgen:
ene hen gedeg ezentei ym bee
2015-06-17
Зочин:
za yahnuu