Маргааш ”Балетын үдэш”-тэй

img

Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон маргааш “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтоо толилуулах гэж байна.

 

Тус театрын хамт олон тус тоглолтоороо дамжуулан Монгол улсад, хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байна.

 

Энэ үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-ын хамт олон уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхныг бий болгоход хувь нэмрээ оруулах, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, ажиллахыг уриалж байна.

 

“Балетын үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт дэлхийн сонгодог балетын хэсгээс , II хэсэг буюу “Орчин үеийн” хэсэгт нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж буй модерн, неоклассик шинэ бүтээлүүдээс тоглох болно.

 

Гала концертын найруулагчаар нь УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, удирдаачаар нь УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү ажиллаж, УДБЭТ-ын балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцох болно.

 

Тасалбарын үнэ 20.000, 15000, 10.000 төгрөг байх аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hi ene baletiin biletiig 90000 togrogoor avsan odoo bolohoor yun 20000 togrog geed bga um ve
2015-06-17