АН-ын амлалт үлгэр болоод байна
2015-06-17

УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт явагддаг “Морин цаг”-ийн мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа оролцлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

 

Тэрбээр мэдээлэлдээ:

-2016 оны сонгуулийн ажил эхлэх дөхөж байна. Сонгууль дөхөх бүрт ард иргэд улс төрийн намуудтай хариуцлага тооцох тухай ярьдаг. Хариуцлага тооцно гэдэг нь сонгуулийн үед дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн дээр нь дүгнэлт хийх юм. Улс төрийн ямар ч хүчин сонгуульд оролцохдоо тодорхой мөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайн сонгуульд олонх болсон нам Засгийн газар байгуулж, УИХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулдаг. Уг хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч иргэд Засгийн газар болон улс төрийн намуудад үнэлгээ өгдөг. АН 2012 оны сонгуульд оролцохдоо “Монгол хүн” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөр дотор “Ажилтай орлоготой Монгол хүн”, Үйлдвэржилтийн талаар авч хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилго хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс нь 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж, баталсан. Гэтэл энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдэг нь эргэлзээтэй байна.

 

50 гаруй үйлдвэр барихаар тусгаснаас нэг ч баригдаагүй

 

 

Ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрт “Гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ. Уул уурхайн ордод Монголын төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас бууруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхдээ тооцоо судалгаанд үндэслээгүй учраас өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Өнөөдөр 51 хувь биш 34 хувийг эзэмших эсхүл бүр төр хувь эзэмшихгүй байх гэсэн асуудал яригдаж байна.

 

Энэ бүхнээс сонгуулийн үед улс төрийн мөрийн хөтөлбөртөө боловсруулахдаа тооцоо судалгаагүй ханддаг нь харагдаж байна. Тиймээс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт анализ хийдэг байгууллагуудаар энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар судалгаа хийлгэж, олон нийтэд танилцуулж байх нь зөв.

 

Үйлдвэрлэлийн бодлогын чиглэлээр уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн паркийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулна гэж заасан байна. Уг паркад жилд нэг сая тонн коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр, 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн түлш болон хийн үйлдвэр болон 680 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барина гэж заасан байна. Мөн Сайншандын бүтээн байгуулалтын дэд бүтцэд 600-800 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, төмөр замын өртөө байгуулж, авто зам барина. Сайншандын төмөр зам, автозам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа байгуулна гэж заасан. Үүнээс нэг ч заалт хэрэгжээгүй гэсэн юм.

 

Сайншандын аж үйлдвэрийн паркийг хэрэгжүүлэхээр улсын төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулжээ. Бодит амьдрал дээр энэ төсөл хэрэгжээгүй гэнэ. Уламжлалт мал аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогод аймаг бүрт шинээр олон улсын стандартаар махны үйлдвэр барихаар тусгажээ. Бог малын махны экспортыг жилд 30 мянга тонноос багагүй хэмжээнд хүргэнэ гэсэн байна. Мөн л өнөөдөр нэг ч аймагт махны үйлдвэр баригдаагүй байгаа. Энэ мэтчлэн эрх баригч хүчний мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг гишүүн мэдээлэв.  

 

АН-ын мөрийн хөтөлбөрт Коксжсон нүүрсний, төмөрлөгийн, нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах, барилгын материалын, арьс ширний, мах, сүүний, цөцгийн тосны, аж үйлдвэрийн парк, ноолуурын, оёмол бүтээгдэхүүн, дизайны парк гэх мэт нийт 50 гаруй үйлдвэрийг 2016 он гэхэд ашиглалт оруулахаар тусгасан байна. Өнөөдөр парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жилийн хугацаа үлдсэн. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрүүд дотроос хэд нь баригдсан нь тодорхойгүй аж. Хэрвээ дээрх үйлдвэр, парк бий болсон бол Монголын эдийн засаг өнөөдөр дээд түвшинд байх байлаа гэдгийг Д.Хаянхярваа гишүүн онцлов.

 

Дархан хотод Төмөрлөгийн цогц үйлдвэрүүд баригдахаар зааж, менежментийн гэрээнд оруулжээ. Харин Төмөрлөгийн иж бүрэн  цогцолбор үйлдвэр байгуулаагүй байна. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй, татварын өр авлага ихтэй байгаа гэнэ.  Үүнтэй уялдуулаад  үйлдвэр барихад Чингис бондын мөнгөнөөс тодорхой төсвийг зарцуулжээ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 170 тэрбум төгрөг олгохоос 151 тэрбум төгрөг олгосон байна. Арьс шир боловсруулах үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулжээ. 

 

Эдийн засгийн өсөлт 4.4 хувь болтлоо буурлаа

 

“Энэ бүхнийг дан ганц эрх баригч АН-тай холбож ярих гэсэнгүй. Монгол Улс сүүлийн 12 жилд чөлөөт бүс байгуулах асуудлаар 35.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Цагааннуурын чөлөөт бүсэд 3.9, Алтанбулагийн чөлөөт бүсэд 21.7, Чойрын чөлөөт бүсэд 1.8, Замын-Үүдийн чөлөөт бүсэд 8.1 тэрбум төгрөгийг тус тус  зарцуулжээ. Гэтэл өнөөдөр жинхэнэ утгаараа ажиллаж байгаа чөлөөт бүс нэг ч байхгүй. Аль аймагт юу хэлвэл хэнд таалагдах вэ гэдэг зарчмаар мөрийн хөтөлбөр боловсруулагдаж, төрийн бодлого явж байна. Эцсийн дүндээ ард иргэд улс төрийн сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчин, Засгийн газраас мөрийн хөтөлбөрийг нь шаардаж чадахгүй байна. Тиймээс сонгууль ялсан улс төрийн хүчнээс мөрийн хөтөлбөрийг нь тоо баримтаар шаардаж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр шахаж ажиллавал улс орны амьдралд хэрэгтэй гэж бодож байна.

 

 

Өнөөдөр бүрэн чадлаараа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй байгаа дөрвөн чөлөөт бүсийн асуудал дээр нэмээд Халх голын чөлөөт бүс байгуулах асуудал орж ирж байна. Халх голд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр чөлөөт бүс байгуулна гэнэ. Бид  хөрөнгө санхүүгээ зөв зүйлд захиран зарцуулж чадахгүй, сонгуулийн шоунд үнэгүй урсгаж байгаа. Үнэгүй урсгаж байгаа зардлуудын нэг нь энэ. Чойрын чөлөөт бүсийг 1997 онд анх барихаар ярьсан. Үүнээс хойш дахин яригдаагүй.

 

Чөлөөт  бүсийн асуудлыг бүх нам мөрийн хөтөлбөртөө оруулдаг. Одоо аж үйлдвэрийн парк ярьдаг боллоо. 12 аж үйлдвэрийн паркийн асуудлыг тавьсан байна. 7.9 тэрбум төгрөгийг аж үйлдвэрийн  парк байгуулахаар зарцуулжээ. Өнөөдөр аж үйлдвэрийн паркуудаас нэг нь ч хэрэгжээгүй.

 

Тухайлбал Дархан, Сэлэнгийн бүст Шинжлэх ухаан технологийн парк байгуулна гэж байсан. Дархан-Уул аймагт аж үйлдвэрийн барк байгуулна гээд нэг газар, хоёр давхар байшин авчихаад хоёр жил болж байна. Гэсэн хэдий ч аж үйлдвэрийн салбарт нэг ч ахиц гараагүй. Улсын хөрөнгийг бодлоготойгоо уяалдуулж зарцуулах ямар ч алхам хийж чадахгүй байгаа нь харагдаж байна.

 

2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувь байсан. Харин өнөөдөр 4.4 хувь болтлоо буурсан. Сүүлийн үед өмнө нь засаг барьж байсан нам мөнгө тараасан. Харин бид Чингис бондын мөнгийг үр өгөөжтэй зүйлд зарцуулж, одоо ашиг шимээ өгч байна гэж хэлж байна. Хэдий хэмжээний хөрөнгийг 2012 оноос хойш авсан бэ гэдгийг би судалгаа хийлгэж гаргалаа. “Чингис” бондын 1.5 тэрбум доллар, “Самуурай”  280 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая доллар, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн 3.4 тэрбум доллар, “Кридит Свиц” гэдэг Швейцарийн банкны 320 сая доллар, Хятадын хөгжлийн банкнаас 162  сая доллар, Германы “Комерц” банкнаас 13.1 сая евро, олон улсын банк санхүүгийн байгууллага, улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл 2012 онд 187.3 сая доллар, 2013 онд 214 сая доллар, 2014 онд 195.4 сая долларыг авч зарцуулсан байна. Энэ бүгд нийлээд сүүлийн 20 жилд авсан мөнгөнөөс харьцангуй их мөнгийг аваад Монголын эдийн засагт оруулсан. Шинээр авах гэж яригдаж байгаа зээл Энэтхэгээс нэг тэрбум, АНЭУ-ын нэг тэрбум, Засгийн газар нэг тэрбум төгрөгийн гадаад бонд гаргах гэрээ хэлэлцээр явагдаж байна гэлээ.

 

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-АН-ын мөрийн хөтбөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилаа. Одоо бол парламентад суудалтай бүх нам хамтран засаг барьж мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа юу?

-Бид хамтарсан Засаг байгуулаад хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж батлаагүй. Өөрөөр хэлбэл, хуучин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хүчингүй болгоод нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх шинэ мөрийн хөтөлбөр батлуулах ёстой байсан ч тэгээгүй. Бид мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гээд Засгийн газрын эдийн засгийн хүндрэлээс гарах тогтоолыг батлаад явж байгаа.

 

-Танай нам Гацууртын ордод хувь эзэмших шаардлагагүй гэж байсан. Энэ байр суурь хэвээрээ юу?

-Бидний байр  суурь өөрчлөгдөөгүй. Төрийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших ёстой, нэг бол татвараа 5-6 хувь болгож нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Лхагваа:
За за хэрээ хэрээний харыг гайхав гэж өнөөдөр ялангуяа М.Энхболдын түр ч болтугай засгийн газрын сэтгэл, Н.Алтанхуягийн эдийн засгийн чөлөөлт болон үйлдвэрлэл төр-иргэн гэсэн онолын суурь тавигдах шив дээ. Одоо яаж байна яг АФРИКИЙН эдийн засгийн хараал руу орлоо гадны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй өөрсдөө юм хийнэ гээд зүтгээд байдаг зөвхөн 76 мэдээж нэмэгдэх байх эд нарт л ашигтай сонгуулийг л өөртөө эргүүлж чадвал боллоо гэдэг сэтгэхүйг халмаар байна
2015-06-18
Hulgaich:
Ham bayarlah boloogui e
2015-06-17
шинэ улс төрийн хүчин хэрэгтэй:
за даа ханилж яваад нөхрөө унаж яваад морио гэж өөрсдөө цуг 25 жил баахан туучихаад дараа нь АН дангаараа идэж уух болхоор уруу дорой царайлж байгаад засаг огцруулж хамтарсан болж мөнгөн дээр сууж авлаа одоо тэгээд яах гээд байгаа юм бол унавал адилхан л унана нь шүү дээ АН үрэн таран хийж тарааж явхад та нар юу хийж байсан бэ сөрөг хүчин байж чадаагүй шүү дээ харин хамт идэж уух гээд арчаагаа алдаж байсан 2016 онд шинэ улс төрийн хүчин гарах ёстой улс төр мэддэг номын дууг нь сонссон хүмүүс төрд гарах ёстой
2015-06-17
Зочин:
AN yu ch hiigeegvi dee
2015-06-17
MD:
Түй чёрт
2015-06-17
Zochin:
D erdenebat said uildweriig demjih huuli sanaatclaad bgaa ene ni ANiin ner hunded mash heregtei awrah garts ni boloh um bna daa
2015-06-17
Зочин:
Ардчилсан намынхан хувьдаа л баяжсан даа.
2015-06-17
Зочин:
Энэ одоо төсвийн мөнгөөр баахан өмгэн өвгөнд эх орны хишиг тараж гарч ирчээд дахиж гарна гэж бодсийн байх даа
2015-06-17
Зочин:
тэгээд л нэг нэгнийгээ муулах гэж ядах юм , 2 хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг шиг , бүгд яг адилхан худалч хулхи гарууд байж ...
2015-06-17
Зочин:
тэгээд л нэг нэгнийгээ муулах гэж ядах юм , 2 хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг шиг , бүгд яг адилхан худалч хулхи гарууд байж ...
2015-06-17
Zochin:
Ene uuruu yu hiisen darkhand baahan luivardaj huilga hiij baahan umnuusuu shorond yavuulsan hanaj tsadaggui lalar ve bandi bugs doloogch
2015-06-17
зочин:
Хөөрхий энэ ингэж ярихаа ичих нь яадаг байнаа. Илжиг гэдэг нь үнэн байна
2015-06-17
Ene iljig:
Ene man-iin iljig yu xj bgam bee MAN AN MAXN bvgd xudlaa namuud
2015-06-17