Монголын цөлжилт дэлхий нийтийн асуудал боллоо
2015-06-17

Өнөөдөр дэлхий даяар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд дэлхийн улсууд цөлжилтийн эсрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.

 

НҮБ-аас 1997 онд жил бүрийн зургаадугаар сарын 17-ныг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Манай улсын хувьд 2003 оноос цөлжилтийн асуудалд онцгой анхаарлаа хандуулж, 2010 онд Засгийн газраас Цөлжилтийн эсрэг үндэсний хөтөлбөрийг баталж байсан юм.

 

НҮБ-ын цөлжилтийг үнэлэх ангиллаар тооцвол манай улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагддаг байна.

 

Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижиж нарийн түвэгтэй асуудал болоод байна.

 

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын хөрсний онцлог, бэлчээрийн байдал, цөлжилтийн тархалтыг тооцоолон гаргасан байна.  Эдгээрээс цөлжилтөнд нэн хүчтэй өртсөн хэсэг 5 хувь, хүчтэй өртсөн нь 18 хувь, харин сул өртсөн хэсэгт 23 хувь нь тус тус хамрагдсан хэмээн тэмдэглэжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд хийгдсэн эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгдсэн хэмээн гарчээ.

 

 

Цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлийг хүний болон байгалийн хэмээн ангилж болно. Үүнээс хүний нөлөөл 87 хувийг, байгалийн хүчин зүйл нь 13 орчим хувийг эзэлдэг аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
boroo orj uyer bolj baina gesen yasan
2015-06-17