Н.Алтанхуягийн хууль АТГ-ыг татан буулгах уу

img

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа. Тэгвэл АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал илгээж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэв.

 

Ил захидалд Н.Алтанхуягийг өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй нийцүүлсэн хуулийн төсөл нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд шууд сөргөөр нөлөөлж, авлигатай тэмцэх байгууллагын бие даасан хараат бус байдалд хөндлөнгөөс халдахыг илт оролдсон хэмээн дурджээ.

 

Мөн түүний өргөн барьсан хуулийн төслүүд АТГ-ыг татан буулган ноцтой үр дагавартай гэдгийг тэмдэглэсэн байна. Тиймээс төрийн өндөрлөгүүдэд энэ хуулийн төсөлд анхаарлаа хандуулахыг хүссэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
татан буулгах л хэрэгтэй ш дээ
2015-06-18