Газрыг чөлөөлөхөд тохиролцож чадахгүй байна
2015-06-17

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэв.  Иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг дээрх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэж дүгнэлтдээ тусгажээ.  Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан танилцуулга хийсний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

 

-Гэр хорооллыг дахин төлөвлөж, оронсууцжуулна гэдэг хүнд ажил. Өнөөдөр иргэд газраа өмчлөөд авсан байгаа энэ үед бүүр ч асуудалтай. Хотыг дахин төлөвлөх тухай хуультэй гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн уялдаж байна вэ?  Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол яагаад иргэдийн үгээс тасрахгүй байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Гэр хорооллын төслийг дахин зохион байгуулах, төлөвлөн барих тусгай заалт Хотыг дахин төлөвлөх хуулийн төсөлд туссан. Одоогийн эрхзүйн орчин журмаар зохицуулагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн үндсэн эрх хуулиар зохицуулагдана гэж заасан. Тиймээс журмаар зохицуулж байгаа асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байгаа. Засгийн газарт чиглэл өгөх шаардлага зайлшгүй тулгарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гацаад байгаа шалтгааны нэг нь газар чөлөөлөх үнэлгээний асуудал. Газрыг үнэлэх  системээ бүрдүүлэхгүй бол цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хүндрэл учруулсаар байх юм байна. Нийслэлээс явуулж байгаа дахин төлөвлөлтийн бодлого, гэр хорооллыг оронсууцжуулах, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хоорондоо уялдаж өгөхгүй байгаа.  Үүнийг уялдуулахтай холбоотой зарим нэг арга хэмжээг авах хэрэгтэй. Засгийн газарт инженерийн шугам сүлжээ байгуулахад ямар асуудлыг харгалзах үзэх талаар чиглэл өгсөн.

 

Ажлын хэсгийн гишүүн н.Ганхуяг:

 

-Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 20024 өргөдөл ирсэн. Эдгээрээс дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан 19885 өргөдөл ирсэн. Гомдолын хэмжээ нь нийт өргөдлийн 0.5 хувийг эзэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудал дээр асуудал гардаг. Газраа чөлөөлөх иргэдийн хүсэл эрмэлзэл, худалдан авах компаниудын хүсэл хоёр өөр талтай байдгаас асуудал гардаг. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд олонхи буюу 75 хувь, цөөнх 25 хувийн дэмжлэг байдаг. Харин цөөнх болсон 25 хувьд хамрагдах хэсгээс гомдол гардаг. Эдгээр гомдол гаргасан хүмүүс үнэлгээн дээр зөрчилдсөн байдаг. Мөн тухайн газрыг эзэмших ямар нэг гэрчилгээгүй мөртлөө тухайн газар амьдарч байдаг. Гомдлын  ихэнх хувь нь тохиролцооны асуудал. Нийслэлийн хувьд дахин төлөвлөлтийн төсөлд бүх байгууллага холбогдоод явж байгаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 700 өрхийн 2500 иргэнээс гомдол иржээ. Төсөл хэрэгжүүлэгч гэж ганцхан компани ирсэн байгаа учраас бидэнд сонголт хийх боломжгүй өгөхгүй байна гэжээ. Энэ ямар компани бэ? Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүүгийн компани мөн үү, эсвэл өөр үү?

 

Ажлын хэсгийн гишүүн н.Ганхуяг:

-Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Д, Е гэсэн хоёр хэсэг дээр “Дердика” компани шалгарсан. Иргэдийн дунд санал хураалт явуулахад дэмжигдээгүй. Сонгон шалгаруулалтыг хоёр янзаар явуулдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг техник, хөрөнгө босгох чадвар гээд нэлээн хэдэн үзүүлэлтийг боловсруулж шалгадаг. Дараагаар нь шалгуур давсан компаниудад ард иргэдэд танилцуулга хийж, санал хураалт явуулдаг. Нийслэлээс шалгаруулсан “Дердика”  компанийг иргэд зөвшөөрөөгүй. Тиймээс дахин сонгон шалгаруулалт явуулах юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимтэй явж байгаа. Би Улаанбаатар хотынхныг энэ ажилд нэлээд анхаарлаа хандуулж, чадах ядахаараа оролцож, орчин үеийн тохилог орон сууцны хороолол барих ажилд идэвхтэй ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хууль эрхзүйн орчин талаас нь анхны хэлэлцүүлэг хийсэн. Тиймээс эрхзүйн орчин боломжийн бүрдэх байх. Шинэлэг ажил эхлүүлэхэд саад бэрхшээл байнга тохиолддог. Гэхдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэлхийн маш олон улс орнууд хийж хэрэгжүүлсэн.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
батүүлийн хүүхэд офшор данс нээжээ
2015-06-18
Зочин:
Эргүү иисүүсчин Баасанхүү мэтийн хүмүүс төрд байхаар үнэн сөнжэээ
2015-06-17
sanal:
Odoo bolio muusain an namiin hulgaich nar heden yadarsan irgediin gazriig hucheer avah ged baij yadaj bnaa.hussen huseegui naad gazruud chin 4 jiliin daraa 1saya dollaraar oldohoo bolino.ternees ni uritaj avah ged uhehnee muusain yumnuud
2015-06-17
SB duureg 12-r horoo:
SB duurgiin 9.10.11.12-r horoond dahin tuluvlult yavna gesen 12-r horoond neg hurz shorooch hudulguugui,BAT-UUL 2012 ond ded butsiig ni hiij ugnu gej baisan hiigeegui.2016 ony songuuliar ahiad baahan shaah baihdaa BAT-UUL pizdaa,odoo chamd salaavch ch goydono
2015-06-17
Зочин:
Daxin tolovloj darga nar ulam bayajij baixaar shine gazar shineer xot suurin bosgood xuuchind ni ded buttsiig ni tataad ogoxod yu ni boldoggui um boloo? Daanch uulen ustiin dotor xun ni zovshooroxgui l dee
2015-06-17