”Чингис хаан”-д ОХУ-ын олимпийн аваргууд зодоглоно
2015-06-18

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн ирэх долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг 50 орны 350 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.

 

 

Тухайлбал ОХУ-ын гэхэд энэ удаагийн “Чингис хаан” Гран прид Лондонгийн олимпийн гурван аваргаа илгээхээр болжээ. 66 кг-д ОХУ-ын анхны жүдо бөхийн олимпийн аварга Арсен Галстян зодоглох юм байна. Тэрбээр Лондонгийн олимпоос хойш төдийлэн олон тэмцээнд оролцоогүй бөгөөд гэмтлийн улмаас багагүй хугацаанд барилдаагүй. Харин 73 кг-ын жинд Мансур Исаев  барилдана. Мөн Лондонд манай хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ялж аваргалсан Тагир Хайбулаев  Улаанбаатарын татамид дахин зодоглоно. Тэрбээр өнгөрсөн жилийн  “Чингис хаан” Гран пригаас анхны алтан медалиа авсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tuvshee orohgui
2015-06-18
ganbaa:
Tuvshee odoo orosiin buhtei taarval saihan uzeerei, naidlaga alddaggui Naidangiin tuvshinbayar mini
2015-06-18
Зочин:
tuvshee orohgui