Н.Алтанхуягийн хуулийг ҮАБЗ хэлэлцэнэ
2015-06-18

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдөр нийтдээ 23 асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэйгээс зарим хуулийн төслийг хойшлууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байлаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Хуульзүйн байнгын хороо дэмжсэн байсан юм.

 

Харин чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө  Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан ҮАБЗ-өөс бичиг ирүүлжээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу  Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан тогтоол гаргах шаардлагатай байна гэжээ. Тиймээс ҮАБЗ-ийн тогтоолыг хэлэлцтэл хүлээх нь зүйтэй байх” гэлээ.

 

Ийнхүү Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан юм.

 

“Ерөнхий прокурорын дэргэдэх прокурорын байгууллагыг АТГ-ын дэргэд аваачиж байна гэхэд ҮАБЗ-өөр оруулаагүй. Гэтэл өнөөдөр эргүүлж буцаахаар болоход ҮАБЗ-өөр оруулна гэдэг ойлгомжгүй зүйл” гэдгийг Р.Гончигдож гишүүн хэллээ.

 

Одоо Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
наадуул чинь хэзээ юу байгуулсаны мартчирсан байгаа шүү дээ.
2015-06-18