“Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулалт шаардлагагүй
2015-06-18

“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэгт гишүүн А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар багтсан билээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс Таван толгой”, “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай ажлын хэсгээс танилцах үеэр Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярилцлаа.

 

 

-Тавантолгойн гэрээ олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнөөдөр газар дээр нь ажиллаж байна. Чалкогийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” төлж чадах боломж бий гэж харагдаж байна уу?

 

-Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-той танилцсан нь тус компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхийг мэдэх. Учир нь шинээр гэрээ байгуулахад “Эрдэнэс Тавантолгой” гэрээний гуравдагч этгээд болж болох юм. 2011 оноос хойш, эдийн засаг хүнд байгаа ч гэсэн тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна. Зүүн Цанх, Баруун Цанхийн уурхайн хоёр хэсэг дээр 1 метр куб нүүрсийг 6800 төгрөгөөр олборлолтоо хийгээд уурхайн аман дээрээс борлуулалтаа хийж Чалкогийн өрийг төлөхөө үргэлжлүүлж байна. Олборлосон нүүрснийхээ 50 хувиар борлуулалт хийж, 50 хувийг өрөнд өгч байгаа юм. Гэсэн ч яг зарласан тендэрийнхээ хэмжээнд олборлолтоо хийж чадахгүй байна. 40 хувьд нь хийж 60 хувьд нь сул зогсолт хийж байгаа юм. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”-той хийсэн гэрээгээ зөрчиж байна гэсэн үг. Яагаад гэвэл Чалко бол авах ёстой хэмжээндээ нүүрсээ авахгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” хангалттай олборложээ. Гаргахад бэлэн болсон 2 сая тонн нүүрс байгааг хэллээ. Хэрвээ Чалко шууд нүүрсээ татаж аваад дуусгачихвал 2-3 сарын дотор Чалкогийн өр 142 сая ам.долларыг төлөхөд бэлэн байгааг албаныхан хэлсэн. Гэвч Чалко бол эцсийн хэрэглэгч биш учраас худалдан авагчаа олсон тохиолдолд тэр хэмжээгээрээ л нүүрсээ авдаг юм байна.

 

 

-Цаашид үйл ажиллагаагаа сайжруулахын тулд тулгамдаад буй асуудлуудыг та юу гэж харж байна вэ?

 

-Энд ирээд яригдсан нэг сэдэв бол автозамын асуудал. Шороон замаар тээвэрлэлт хийх нь байгаль орчинд хор хөнөөлтэй гэдэг үүднээс “Энержи Ресурс” компани зам барьсан. Гэтэл энэ замыг улс буцаагаад авсан. Энэ зам нь хүнд даацын зам болж чадаагүйг хэлж байна. Орон нутгийн замаас арай дээр боловч хүнд даацын биш учраас нэг машин 130 хүртэл тонн нүүрс ачаад явах боломжтой ч 70 тонноос хэтрүүлэх боломжгүй байдаг аж. Тэгэхээр урьд нь нэг машин ачдаг байсан нүүрсийг энэ удаад хоёр машинд ачуулах шаардлага гарсан нь тээвэрлэлтийн зардлыг өсгөөд байгаа юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд уурхайн ам дээрээс нүүрсээ борлуулчихаж байгаа учраас тээврийн зардлын асуудал тус компанид ирдэггүй. Энэ нь худалдан авагч буюу Чалко зэрэг компанид алдагдалтай тусдаг байна. Нарийвчлан хэлбэл, нэг удаагийн гаралтад 4-5 ам.долларыг нэг тонн тутамд алддаг. Худалдан авагч талдаа алдагдал хүлээгээд байгаа учраас тэдний талаас худалдан авалтаа багасгачихсан байгаа юм. Нэг талдаа төмөр замаа ашиглахгүйгээр 130 тонноор нь ачихын тулд шороон замаар явж байсан. Буцаж ирэхдээ хоосон машин нь энэ автозамаа ашигладаг байсан аж. Өнгөрөгч 4-р сарын 1-нд Шадар сайд У.Хүрэлсүх орон нутгийнхантай уулзаж, малчдын хувьд хүнд байдалтай байсан учраас “Автозамаа ашигла” гэсэн тушаал гаргаж шороон зам ашиглуулахыг больсон. Үүнээс үүдэн “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авч байгаа худалдан авагч талууд алдагдал хүлээгээд эхэлсэн учраас борлуулалт нь эрс буурсан гэдгийг хэлж байна. Миний харж байгаагаар энэ автозамаа багахан хэмжээний хөрөнгө гаргаад даацыг нь нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ гэсэн асуудлыг тавьсан. Гэсэн ч даацыг нэмэгдүүлэх боломж байхгүй. Анхнаасаа суурийг нь тавихдаа хүнд даацын гэж тавих хэрэгтэй байдаг. Иймээс худалдан авагч тал өөрсдөө замаа тавиад, эргээд нүүрсээр замынх нь өртөгийг барагдуулах боломжтой гэсэн саналыг бол тавиад байгаа юм байна. Мөн өөр нэг ярих ёстой зүйл бол төмөр замыг маш хурдан барих ёстой. Учир нь төмөр зам бол нэг кг нь 3.3 центээр ачигдах учраас нэг тонноос 10 ам.доллар хэмнэх юм билээ. Ингэхээр нүүрсний үнэ 20-30 хувиар шууд хямдарна. Энэ утгаараа тухайн бүс нутагтаа хамгийн хямд өртөгтэй нүүрс болж чадах юм. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага байна.

 

 

Засгийн газраас хууль зөрчсөн гэрээгээ эргүүлэн татах байх

 

 

-Тавантолгойн орд газрыг аваад үзэхэд гэрээний асуудал ч багагүй яригдлаа. Та өнөөдөр газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа шүү дээ. Тэгэхээр цаашид гэрээ хэзээ нэг мөр яригдаж, батлагдах вэ?

 

-Гэрээний тухайд олон хууль, тогтоомжийг зөрчсөн байгааг ажлын хэсэг мэдээлсэн. Тэгэхээр хууль тогтоомжид нийцүүлж орж ирэх нь чухал. Мөн энэ асуудал зөвхөн нэг улсын хамааралтай мухар төмөр замтайгаар энэ ордыг ашиглах нь Монголд ирээдүйд ач холбогдол муу гэж харж байна. Хөндлөн чиглэлийн 1800 км зам нь ОХУ-аар дамжин гуравдагч зах зээлд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх. Мөн Сайншандын нүүрсийг бэлэн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх, тийм зам учраас энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нь хамт хийх. Төмөр замын хөрөнгө оруулалт нь уурхайн хөрөнгө оруулалтаас хамаагүй өндөр учраас төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг шийдсэн нөхцөлд Тавантолгойг тухайн хөрөнгө оруулагч талдаа 49 хувийг нь, Монголын төмөр зам компани 51 хувийг нь эзэмших боломжтой юм. Тиймээс энэ асуудлыг дэмжих хөрөнгө оруулагчийг бид олох ёстой гэдэг үүднээс тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байгаа. Харин Засгийн газраас нэгэнт хууль зөрчсөн гэрээ учир эргүүлэн татах байх гэж бодож байна. Буцааж УИХ-д өргөн барина. Ингэхдээ тогтоолын дагуу эдгээр өөрчлөлтийг оруулчихаад оруулж ирэх болов уу гэж харж байгаа.

 

 

-Урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан байсан. Гэхдээ яг газар дээр нь ирээд харахад зайлшгүй тогтоолын төсөлд тусгах шаардлагатай ямар асуудал байна?

 

-Тогтоолын төсөлд 1072 хувьцааг оруулна гэдгээ тодорхой хэлчихсэн байгаа. Нөхцөл байдалтай бол танилцлаа. Гэхдээ дүгнэлт хэлэхэд эрт байна. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгааг харлаа. Нэн түрүүнд төмөр замыг нь бариад өгчихвөл Тавантолгойн орд нь өөрөө шууд хөрөнгө босгох боломжтой орд гэж харж болохоор байна. Төмөр замтай гэдгээрээ л энэ ордын үнэ олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өсөх нь харагдаж байгаа.

 

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани хамтарсан концесст ороод явах чадавх, нөөц бололцоо нь хэр байна гэж харж байгаа вэ?

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани харьцангуй бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн угаах үйлдвэр барих боломжтой болох байх. Эсвэл “Энержи Ресурс”-т бэлэн байгаа үйлдвэрийг ашиглаж нүүрсээ угааж болно. Дээрээс нь хуурай аргаар нүүрс угаах технологийг япончуудтай хамтран судлаж байгаа гэж байсан. Тэгэхээр угаах үйлдвэрийн зардал нэг их биш. Төмөр зам ч юмуу бусад дэд бүтцээ бодохын бол их биш. Тиймээс яг энэ байдлаараа дахин 2 жил үйл ажиллагаагаа явуулахад ямар ч алдагдал гарахгүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанид хөрөнгө оруулалт шаардлагагүй харагдаж байгаа юм. Харин төмөр замдаа хөрөнгө оруулалтаа голчлон тавьж өгөх шаардлага байна гэж л харж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
санал нэг байна Энэ Путин, Жэнкод их учир байгаа шдээ
2015-06-23
irgen:
harin tiimee
2015-06-23
Зочин:
balairaad bai novshoo.uhsan nuursiig chin hen ch avaxgui bol hog boldgiin bgaa bzde
2015-06-23
Зочин:
ene yaaajgiii avgai odoo doromjlood bgaam uu.hunees tosliig ni bulaaaj avchihaad uildvert ni nuurs bayajuulna ch geh shig.nertigeer ni deeremdchiheech
2015-06-23
Зочин:
Тэнэгийн дээд тэнэг шар жаажгий авгай
2015-06-22
monhuu:
MONGOLCHUUDAA UURSDUU HIIE L DEE.MONGOLCHUUD ALT,NUURS 2oo UURSDUU UHAAD BAIJ CHADNAAA
2015-06-22
Зочин:
balairaad bai novshoo.uhsan nuursiig chin hen ch avaxgui bol hog boldgiin bgaa bzde
Зочин:
ЭНЭ МАЛ ТӨМӨР ЗАМ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ОДОО Л ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ БАЙНА. БАЛАЙ ГЭХЭЭС ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА.
2015-06-19
Худалч гар хөл:
Шал тэнэг санагдлаа. Ийм улаан цагаандаа гарсан луйвар гэж байх уу? Ганцхан амбийц хийж байгаа компани дээрээ ирээд хэдэн хулгайч компаний захиралаас бүрдсэн ажлын хэсэг шоу хийж төрийн нэр барьж ичихгүй худлаа ярьчихаад явчих юм аа. Ичих нүүргүй эмэгтэй хүнийг анх удаа харлаа...
2015-06-19
Цццц:
Ер нь бол төмөр замын л асуудал байгаа ш дээ, тэрнээс Монголчууд нүүрсний ил уурхайг ашиглаад хэдэн жил болж байгаа билээ дээ.Тиймээс тээврийн асуудлаа л яаж ийгээд мөнгө босгоод төмөр зам барих гүйцэтгэгчийг сонгоод гялалзуулмаар байгаа юм. Манайх аливаа асуудлийг шийдэн шийдвэр гаргах болохоор баахан шат дамжлага болоод энд тэнд гацаачих юм,цаг мөч болгонтой уралдмаар санагдах юм даа.Эхлээд угаана барина гэлгүй 2,3 жил шууд борлуулаад олсон борлуулалтын орлого,ТЗ-ын орлого зэргээс угаах үйлдвэр энэ тэр нь болох байлгүй дээ. Уул нь ингэх нь л зөв санагдах юм,тэрнээс нүүрс олборлох бол асуудал биш шүү дээ.
2015-06-18
Зочин:
Tabantolgoid xorongo oruulalt xereggui gene uu. ene arai bish shyy
2015-06-18
Монгол иргэн:
Оросууд монголчуудыг өөрийн эх орондоо усан цахилгаан станц барья гэхээр Байгал нуур аюулд орлоо гээд НҮБ рүү бичээд Путин манайхныг дарамталдаг, тэгснээ өөрсдөө манайд цахилгааныг өндөр үнээр шахаад шөнийн цагаар тэднийд зардаг манай цахилгааныг 3-4 дахин хямдаар авдаг, түүнчлэн хятад руу төмөр зам тавиад нүүрсээ зарах гэхээр оросын эрх ашгийг зөрчлөө гэх тэгэхээр тэднийх нүүрсээ эхэлж зараад үлдэгдэл дээр нь манайх авто машинаар өндөр өртөгтэй нүүрс зараад алдагдалд орж дампуурч байх юм гэнээ. Хөндлөн төмөр зам барина гэж орос эхнэртэй Женко монголчуудыг 7 жил гацааж оросуудад энэ хооронд уурхай, төмөр замаар барихад цаг гаргаж өгч мөн их тус боллоо. Нөгөө талаас монголын өөр нэг луйварчин болох Эм Си Эс бүх иргэдийнхээ, бидний хүүхдүүдийн 1072 хувьцааг үнэгүйдүүлээд луйвардах шахлаа. Хаашаа харна тэнд луйварчид сууж байна шүү дээ. Тэгэхээр хэрэлдээд буй талуудын нөгөөгөө буруутгаад байгаа тэр үндэслэлүүдийг нь хэрэгжүүлэхэд монголын эрх ашиг жинхэнээр хамгаалагдахаар байна. Өөрөөр
2015-06-18
Монгол иргэн:
1072 хувьцааг үхүүлж яав ч болохгүй. Энэржи ресурсэд өгч болохгүй гэсэн Эрдэнэчимэгийн саналтай нэг байна. Гэхдээ заавал хөндлөн төмөр замыг энэ төсөлтэй холбож байж хөрөнгө оруулагчийг сонгоно гэдэг нь энэ төсөлд ямарч хамаагүй үндэслэлийг гаргаж ирж төслийг гацаах гээд байна. Үүнийг оросын бодлогыг хэрэгжүүлээд монголын нүүрсний төслийг гацаах гэсэн бодлого гээд байгаа нь үнэний хувьтай. Тэгэхээр Энержид өгөхгүй ЭТТ-доо байх боловч тэр хятад руу хүрэх төмөр замыг бариад монголын нүүрсийг өрсөлдөх чадвар сайтай, ороё, австралийн нүүрсийг үнээр цохиж чадах болгох хэрэгтэй. Хөндлөн 1800 км төмөр зам, түүнд шаардлагатай 4 тэрбум доллар энэ тэр бол Женко болон Путины монголыг сөхрөөх гэсэн бодлого шүү. Талуудын аль зүйтэйг нь аваад мөн тэднийг дагахгүйгээр хийх хэрэгтэй юм аа.
2015-06-18
Иргэн:
санал нэг байна Энэ Путин, Жэнкод их учир байгаа шдээ
Bolooj:
ЭТТ бол Дэнзэнтэнгүүд орогнож бараа шахаж улсын мөнгийг тоншдог мөнгөний уурхай. Жилдээ тав аравхан сая тонн түхий нүүрс машинаар зөөж гаргах нь дундад зуунд үхэр тэргээр түлээ ннүрс зөөж байгаатай адил, дэлхийн зарим орнууд 300-аас400 сая тонныг угааж баяжуулаад гаргаж байна.ЭТТ ашигтай ажиллаад 1072 хувьцааг амь оруулна гэдэг бол зангууны үлгэр. Хятад улс түүхий нүүрс хэрэглэхийг хязгаарлаж гаднаас угаагаагүй нүүрс авахаа 2016 оноос зогсоохоор болсоныг Зи,Зийнко,Эрүү нар мэдээгүй юм байхдаа.
2015-06-18
Зочин:
Tenderiig Energy Resource company uursdiinhuu erh ashigt niitsuulen hiisen tsever luivriin tender shuu dee Mongoliin talaas Enkhsaikhan zugeer belen hiisen gereeg huleen zuvshuursun asuudal bsan ni ilt bolloo unuudur ene gereenii tusliig hiisen hun ni oldohgui bna gedeg chin Enkhsaikhand mash ih no haragdaj bna tiimees Enkhsaikhaniig Sain shalgah heregtei
2015-06-18
Зочин:
Zuv shuu dee Erdenechimeg gishuun mash Sain ajillaj unuugiin ETT-n nuhtsul baidliig mash zuv harj dugnelt gargasan bna tanii ajild tani amjilt husye
2015-06-18
Зочин:
Teneg yajgii hujaa avgai hujaagiin erliiz avgai
2015-06-18
Зочин:
За боль доо улсын компани ашигтай ажиллаа юу ТТ г явуулахгүй гэж ямар аймаар улайрдаг юм бэ АН ирэх сонгуульд байтугай ойрын 10 жилдээ гарахааргүй болчихлоо
2015-06-18
Зочин:
tegeed yah gej tender zarladag teneguud ve. Tenderee uursduu avch chadahgui bolohooroo boliloo gechdeg. Manai AN-iinhan alnaa alnaa
2015-06-18
irgen:
harin tiimee