Гадаад хэргийн сайд дэмжлэг хүслээ
2015-06-18

Гэрэл зургуудыг MPA.MN

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн энэ оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд буй. Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  Улаанбаатар хотод суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулан ёслолын арга хэмжээ зохион байгуулж, өөрийн улсын кандидатурын давуу талыг танилцуулж, дэмжлэг хүсэв.

 

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн нь 47 гишүүнтэй бөгөөд 3 жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 192 гишүүний ердийн олонх буюу 97 улсын төлөө саналаар сонгодог. Энэ жилийн сонгууль Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр ирэх 10 сард болох юм.

 

Манай улс харъяалагддаг 54 гишүүнтэй Ази, Номхон далайн орнуудын бүлэг Хүний эрхийн зөвлөлд 13 суудалтай бөгөөд жил бүр сулрах 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. ХЭЗ-ийн 2015 оны сонгуульд манай бүлэгт 5 суудал сулрах бөгөөд түүнд одоогийн байдлаар манай улсаас гадна Лаос, Киргиз, Арабын Нэгдсэн Эмират Улс, Пакистан, БНСУ болон Филиппин нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

Shuud.mn
Сонин хачин
KONSUL:
MONGOL ULSAD SUUGAA GADAAD ULSYN URGUMJIT KONSULUUDYG TOODOGGUI YUM CHIN ENE UDAAGIIN SONGUULD UNAX BIZ DEE...
2015-06-18