А.Ганбаатарыг Польшийн Төрийн дээд одонгоор шагнав
2015-06-18

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Адьяагийн Ганбаатарыг БНПУ-ын Ерөнхийлөгчийн  шийдвэрээр тус улсаас гадаадын иргэнд өгдөг Төрийн хамгийн дээд одонгоор шагнажээ. Түүнийг Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмрийг өндрөөр үнэлж, шагнасан ёслол Польшийн Ерөнхийлөгчийн ордонд болов.

 

 

Элчин сайд А.Ганбаатарыг ажиллах хугацаанд Монгол, Польшийн харилцаа ихэд эрчимжин хөгжиж, Ерөнхийлөгч нар болон Парламентын удирдлагын түвшинд дээд хэмжээний айлчлалууд болон бусад олон тооны айлчлалууд харилцан хийж, хоёр талын харилцан сонирхол бүхий л салбарт өсөн нэмэгдсэнийг Польшийн тал цохон тэмдэглэв.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин