Зам тээврийн ослоор 141 хүн нас баржээ
2015-06-18

Урин дулааны улирал амралт, зугаалгын цаг эхлэж байгаа энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын тоо эрс нэмэгдэж, хүний амь нас эрүүл мэнд хохирч, эд материалын хохирол учрах тоо, тохиолдол гарсаар байна. 

 

2015 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн хэрэг 870 бүртгэгдэж, 554 хүн хүнд хөнгөн гэмтэж, 141 хүн нас баржээ. Энэ тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бүртгэгдсэн хэрэг 13 хувь, гэмтсэн хүний тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөдөө орон нутагт зам тээврийн осол хэрэг 365 бүртгэгдэж, 230 хүн хүнд хөнгөн гэмтэж, 87 хүн нас баржээ.

 

Хөдөө орон нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлэх, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, замын нөхцөлд хурд тохируулан яваагүйгээс онхолдох. Стандартын шаардлага хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцох, хамгаалах малгай,  хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчснөөөс зам тээврийн осол гарч байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

 

Харин нийслэлд замын хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигийн буруутай үйлдэл, хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшээгүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
mgl:
sogtuug changa shiitgej bolmoor baina
2015-06-18
зочин:
Барилгаас төмөр унахаар бөөн сенсаац болно,хэвлэл мэдээлэл бүгд ирнэ барилгийн ажилийг зогсооно. эвдэрхий ямбий зам дээр нь хэдэн зуугаараа амт насаа алдаж байхад хариуцлага хүлээх ганц ч хүн байхгүй ёстой ялзарсан төр гэж энийг хэлнэ
2015-06-18