Ерөнхийлөгч БХЯ-нд ажиллана
2015-06-18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 16:00 цагт Батлан хамгаалахын яаманд ажиллахаар болжээ. Учир нь Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дарга өнөөдөр томилогдож буй юм.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Давааг томилохыг дэмжсэн.

 

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тиймээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд ирүүлсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин