Таван аймагт мал, амьтны гоц халдварт өвчин гарчээ
2015-06-18

Өнөөдрийн байдлаар таван аймгийн долоон сумын нутагт мал, амьтны гоц халдварт өвчний найман тохиолдол бүртгэгдэж, тэдгээр тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт хонины цэцэг өвчин, Увс аймгийн Хяргас суманд боом, мөн Түргэн сумын Баянхайрхан багт галзуу, Булганы Орхон суманд галзуу өвчнөөр мал өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.

 

Мөн Говь-Алтай аймгийн Алтай сум, Тайшир сум болон Өвөрхангай аймгийн Тарагт суманд малын галзуу өвчин гарч, өвчний тохиолдол бүртгэгдсэн голомтод хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОБЕГазар мал эмнэлгийн асуудлаар хариуцлага хүлээж чадах уу, Эрх зүйн орчин бий юү, Хэн мэдээлэх ёстой билээ. Эсвэл дарангуйлан захирч мал эмнэлгийг нийгмээс шахаж байна уу. Мэдээллийн үнэн мөнийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ. Монголд ерөнхий эмч байхгүй учраас мал эмнэлгээр хэн дуртай нь тоглож байх шив дээ. Эцэст нь хүн малаас халдвар авбал, хүнс эмээр бохирдвол, шинэ өвчин гарвал, хүнсний хордлого гаарвал ОБЕГ хариуцлага хүлээхэд бэлэн үү.
2015-06-18