Н.Алтанхуяг: Би АТГ-ынхны зуултад орчихоод байна
2015-06-18

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр байсан боловч хойшилсон. Уг хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаас албан бичиг ирүүлсэн байлаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг санаачлагч Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Энэ оны тавдугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, дэмжлэг авсан уг хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэвч өглөө хасагдсан. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан тухай тодруулсан. Өчигдөр АТГ-аас хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн байна. Тэгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлсэн байна.

 

УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг ҮАБЗ-өөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй. Гэтэл жагсаалтаас хассан нь байна. УИХ-ын гишүүн хууль санаалчах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ.

 

Би 2014 оны арваннэгдүгээр сарын 05-нд Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед би “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална” гэж хэлсэн. Сүүлийн 7 сарын хугацаанд ард түмний язгуур эрх ашгийг ихээхэн хөндсөн.

 

Түүнчлэн намайг Ерөнхий сайд байхад буюу 2014 оны нэгдүгээр сард зарим хуульд өөрчлөлт оруулах замаар хууль хяналтын байгууллага хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан. Эрх мэдлийн хуваарилалт алдагдсантай холбогдуулан сүүлийн нэг жил хагасын хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчих асуудал газар авсан гэдгийг хүний эрхийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Анх тухайн хуулиудад өөрчлөлт хийхэд Засгийн газар, хүний эрхийн байгууллагуудаас санал авч байсан. Тэр үед хүний эрхийн байгууллагууд “АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна” гэсэн санал ирүүлсэн. Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлөн, өргөн мэдүүлсэн.

 

Хуулийн төсөл санаачлаад гурван газар санал авахаар явуулсан. Тавдугаар сарын 8-нд Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т хуулийн төслөө хувилаад, саналаа өгөөч гэж явуулсан. Гэтэл үүнээс хойш Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр  энэ хуулийг хийгээд байна гэж тархи  угаасан үйл ажиллагаа сонин хэвлэлээр гаргаж байна. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд улаан цайм, бүдүүлгээр халддаг, довтолдог зүйл байгааг би өөрөө мэдэрлээ. Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө орлогын мэдүүлэгт жил бүр бичдэг миний объект руу шалтаг зааж довтолж байгаа юм. Намайг ТЕГ-т дуудаж байна. Албан ёсны вэб сайтаараа АТГ  намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ. Тийм учраас би ямар зорилготой, ямар хуулийн төсөл санаачилснаа хэлэх гэсэн юм.

 

Нэгдүгээрт, миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна. Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ? Цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн. Тиймээс өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан. Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа.

 

Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна. Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ?

 

Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. Миний  УИХ-ын гишүүний барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”.  Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй.  Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ? Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна.  Монголд дахиж том  хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон гэлээ.

 

Бид алдаа гаргачихсан юм билээ

 

Н.Алтанхуяг гишүүн дээрх үйлдлийг 1933 оны хэлмэгдүүлэлтийн жишээгээр тайлбарлаж байлаа.

 

“1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон юм. Тэр дүрмийг хүчингүй болгохоор хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Тэр үед прокурор Чойдогсүрэн гэж хүн “Энэ хэрэг биш байна, болоогүй байна” гээд буцаасан. Прокурорынхон хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад учруулж байна. Прокурорынхон хувьсгалын эсэргүүг хамгаалж байна гэсэн. Ингэж хэлсний дараа Чойдогсүрэн прокурорыг буудаж алсан.

 

Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа.

 

Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш. Монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.

 

Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудыг хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

 

Авлигатай тэмцэхэд Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930 оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх тэр хувь заяа санаачлагч нь над дээр, хийгчид нь УИХ-ын гишүүд дээр байгаа.

 

Бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм. УИХ-ын гишүүн хууль санаачилснаараа хардлагад өртдөг, дарамт шахалтад өртдөг, бие болоод сэтгэлийн доромжлол амсдаг юм  25 жилийн хугацаанд гараагүй, одоо бол илэрхий болж байна.

 

1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нийгэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй, авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдах, бизнес эрхэлж байгаа хэдэн хүнийг шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Үүнийг би Ерөнхий сайд байхдаа ҮАБЗ-ийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн.

 

Энэ хууль батлагдсанаар хэнд хэрэгтэй болох вэ гэхээр прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болсон бэ гэхээр АТГ-т Мөрдөн байцаах алба өгчихөөр хэн нэг хүнийг шоронд хорино гэхэд прокурор "үгүй” гэх газаргүй. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү, хоёрдугаарт 1933 оны үгийг хэлж болж байгаа. Авлигатай тэмцэх ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Прокурорыг, шүүгчдийг шударга ажиллахад саад учруулж байна.

 

Манай хууль, хяналтын байгууллагад шударга хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Одоо нэг сүлжээ үүсчихээд байна. Тэр нь АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргуулдаг. Сүлжээ хэрэг гэж хэлж байна. Жишээ нь 100 шүүгч байдаг гэвэл дөрөв, тавтай нь холбоотой юм ярьж байна.

 

УИХ-ын даргад хэлсэн “та наадах хуулиа хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.

 

Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад ийм бичиг өгсөн байна лээ. Эд их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилладаг болчихсон юм бэ. ҮАБЗ-өөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичжээ. Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм л даа. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.

 

Монголын төрийг самраад хаячихжээ

 

Монголын төрийг самраад хаячихжээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэнд хүчний байгууллага халдаж буй тохиолдол нь 1937 оныг түүхийг давтаж байгаа юм. Өмнөх хоёр жилд эд нар над руу биш өөр бусад гишүүдийн эрхэнд халдаж байсан. Давхар дээлийн хуулин дээр хүртэл нэг саналаар унагаж байсан юм. УИХ-ын гишүүд кнопоо дарж чадахгүй байгаагаас харвал уг газраас асар их дарамт, шахалтыг үзүүлдэг гэдэг нь тодорхой байна. АТГ аливаа хүний тухай мэдээллийг цуглуулаад түүгээрээ засч, залруулах бус дарамтлах ажлыг хийдэг юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймээс бид тус хуулийн төслийг санаачилсан. Маргааш хэлэлцэх асуултын жагсаалтад оруулаад өгөхийг УИХ-аас хүссэн байгаа. Оруулах байх гэж найдаж байна. Хэл, амтай ч гэлээ энэ хууль батлагдвал монголчууд айдасгүйгээр ажлаа хийх юм. Би гэмт хэрэг хийсэн хэн нэгнийг хаацайлах ямар ч хүсэлгүй. Гэхдээ 1937 оных шиг Хувьсгалын эсэргүү нэрээр хүнийг хоморголж алж, хяддаг байдлыг зогсоох ёстой. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би “Энэ юу болж байна. Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлсэн байсан. Тэгж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол улс цааш яаж явах вэ?. Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй”  гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-т шилжүүлэх санаачлагыг таныг гаргасан гэдэг. Одоо яагаад  буцаах гээд байна вэ?

 

-Тухайн үед нэр бүхий УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг санаачилсан. Би Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд нэг сарын дотор хариу өгсөн. Би энэ хуулийн төслийг нэлээн судлуулаад дэмжихгүй гэдэг хариуг өгсөн. Энэ бол ташаа мэдээлэл.

 


-Хуулийн төслийг өргөн барихаас өмнө гурван газраас санал авсан гэсэн. Ямар санал ирүүлсэн бэ?


-АТГ-аас дэмжихгүй гэсэн санал ирсэн. Прокурорын байгууллагаас хариу ирүүлэхдээ прокурорын байгууллагын хууль хэлэлцэгдэх гэж байгаа. Түүнтэй хамт хэлэлцье гэсэн. Өмгөөлөгчдийн холбооноос санал асуухад дэмжсэн. Хүний эрхийн байгууллага дэмжихийн дээдээр дэмжсэн. Энэ хуулийг санаачлах сэдлийг Хүний эрхийн байгууллага анх надад өгсөн.


-16 хүнийг орцноос нь баривчлаад шоронд хийсэн гэлээ. Үүн дээр тодорхой баримт хэлж болох уу?


-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан Шоовдорыг эхнэртэй нь мөн орлогч захирлыг нь эхнэртэй нь хамт баривчилсан. Тэр хүн одон медальд тодорхойлогдоод явж байсан. Тэгээд учрыг нь олохгүй юм.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Айхдаа аавынхаа толгойг маажиж дургүйгий нь хүргэчихсэн юм бишүү. Алтахуягаа
2019-01-18
Зочин:
Nerteigeer ni tsagdaa prokuror shuuh geel bugdii ni tatan buulgaa ch
2015-06-20
zzz:
Ovoo bosgoogui bol shaazgai yund suuh ve dee.
2015-06-20
зочин:
АТгазар гэдэг чинь хуучны ногоон малагайтангууд олон хүнийг хэлмэгдүүлэх байх.Улс төрчдийн захиалгаар 1930аад оны хэлмэгдүүлэлт санагдаад байх юм
2015-06-20
Altanhuyag:
Chingis bondiin or tolboriig bidnii yr hyyhdyyd yaj iij baigaad tolchihnoo, ta nar byy sanaa zov ES Altanhuayg-iin UIH-iin chuulganii huraldaanii yed ogson hariultaas. Asuult Oriig toloh yr hyyhed gedeg henii, yamar hyyhdyyd ve? Jiriin ard irgediin hyyhdyyd yy???
2015-06-20
eh orni hohirogch:
tsever gemgui yum bol yunda aigaad baigaan shalguulaach gemtei hun gelbelzen gej unen ug shuu ger buleeree shorongiin tav boloh geed bina uu shalguul shalguul
2015-06-20
Зочин:
End bayartsogt hulgaichaa zaluulaachee harahad Zevuun hureed baih youm
2015-06-19
ЗОЧИН:
Түүний найз ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Золжаргалыг сайн шалгах хэрэгтэй. Түүнээс их зүйл гарна шүү.
2015-06-19
Тамир:
Уул уурхайн дэд сайд байсан, саяхан танайд хоноё захиалгат нэвтрүүлэгт орсог Эрдэнэбулган хамаатны залуу хэдийг бондноос идсэн вэ?
2015-06-19
Lantuu:
Sangajabiin Bayartsogtonguudiin neg erh medel alban tushaald ochihooroo idej uuhiin dontoi boldog SDN-s garaltai heden etgeeduudiin muhul irsenii ehlel mongolchuudiig 40-50 jil daranguilj ezen suuna gej hutsaj baisan hulgaichaaraa delhiid gutamshgaa delgesen ulun buus tsarailsan Bayartsogttoin hamt duusgah heregtei. Odoo bur ATG luu dairch erh medel, alban tushaalaa urbuulan ashiglaj huuligui, ATG-gui bolgoj abah gej buur dabarch baish dee estoi hutsbaa, ulsiin bayalagiig tsulmuuleh bolohooroo huuligui bolgoj hariimhantai niilj iddeg, idsenii shalgah bolohoor bsa huukigui bolgoh dairdag yu gesen ug bee odoo boliyo Sangajabiin sgibshgee, Norobiin Altanhuyag guai hog chin shuu nobshnuudaa
2015-06-19
зочин:
Иргэдийн үгийг сонсож байхад АТГ арай дэндэж байгаа нь сонсргдож байна. Монголын эдийн засаг явахаа байлаа. Энэ бол АТГ-ын хар мөр гэж үзэж байна. Бидний нүдэн дээр байгаа зүйлийг хөндөхгүй мөртлөө хаа хамаагүй нөхдийг чадаад байх юм.
2015-06-19
зочин:
АТГын зуултанд орох биш оймстой гозолуулбал зохих хэрэг үйлдсэн нүгэлтэн шүү чи Алтантуяа.Н . Багануурын нүүрсийг жирийн иргэн , жирийн нэгэн компани өртгөөр нь аваад ашиг олж чадах уу? Бас болоогүй үйлдвэрээр нь зээл авахуулж шигшүүлж угаах тоног төхөөрөмж аваад өртгөөрөө зөрчихдаг юм гэнэ. Бас болоогүй нэр нь үл мэдэгдэх шинэ компани улсаас хэдэн тэрбумын зээлийг үтэр түргэн олж аваад улс орон даяар орон нутаг , засаг захиргааны хэмжээнд ажлыг зохион байгуулаад хайрт ард түмэндээ 80000 төгрөгөөр хямдхан өгчихсөн гэж байгаа байхаа. Харагдаарай чи. Төрийн өмчийн компаний захиралд хэн нөлөөлж чадах уу? Хэн суурь ажлыг бүтцийн хувьд зохион байгуулж чадах уу? Хэн Өртгөөр нь нүүрс олгуулж чадах уу? Хэн Багануурын уурхайд зээлээр тоног төхөөрөмж авахуулж дөнгөх вэ? Хэн тэр олон тэрбум төгрөгийн зээлийг богино хугацаанд барьцаагүйгээр буюу багахан барьцаатай , хөрөнгөгүй шинэ компанид олгуулж чадах уу? Хогийн дөрвөд вэ чи? Өндөр албан тушаалтны нөлөөгүйгээр хийдэг ажил юм уу нохой минь чи.
2015-06-19
зочин:
Иргэдийн үгийг сонсож байхад АТГ арай дэндэж байгаа нь сонсргдож байна. Монголын эдийн засаг явахаа байлаа. Энэ бол АТГ-ын хар мөр гэж үзэж байна. Бидний нүдэн дээр байгаа зүйлийг хөндөхгүй мөртлөө хаа хамаагүй нөхдийг чадаад байх юм.
зочин:
Ер нь 90 оноос хойш АН төрийн эрхэнд гарах болгондoo авилгатай холбоотой oлбан тушаoлын хэрэг тоогоо oлдаж байсан шүү дээ. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр гарч ,шуугиж байсан дуулианууд илтгэнэ.Эх адаггүй,жудаггүйгээр хийдэг байсан. Авилгын тoлаар жирийн ардад сургааль айлдах хэрэггүй. Oлбан тушаoлтангууддаа л айлд. Хоосон улс хийж, сонгуулийн булхай арга хэрэглэдгээс мөнгөтэй хогнуудыг төрд түм түмээрээ нь шургoлуулж төрийн нэрийг унагасан хар үйлийг энэ Ардчилсан нэртэй хогийн шаарнууд хийлээ.АНын нэр хүнд жирийн олны дунд шавартай хутголдан унасан болно. Өнөөдөр Монголын ард түмэн 16 оны сонгуулиа өгчихсөн шүү задарсан мунхаг новшнуудаа.
2015-06-19
Зочин:
denzengee avrah gej ih l sandarch bn daa huurhii.idsen ni todorhoi bolhoor yaltai bilee dee huygaa min
2015-06-19
Зочин:
shalguulaad uzeh heregtei
2015-06-19
Зочин:
ичих юм алга даа итгэж явсан хүн өөрийгөө болоод хамсаатануудаа аварч үлдэхийн тулд битгий худлаа ард түмний нэр барьж бай хийсэн бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй шдээ
2015-06-19
ish dee gj:
hvn 1 d noloolj tvvn ni ene baiguullagiin bodlogo boldog yum bish vv.
2015-06-19
Зочин:
Өнөөдөр төрсөн хүүхэд өртэй төрж байна. Энэ бол чиний алдаа балай Алтанхуяг минь.
2015-06-19
zochin:
olon huniig ajil amdralgui bolgoj uuriin ham sadnaa undur alban tushaald tomilsondo. iim baidlaas l bolj chadvargui tur turj uls uhrah zamruu orson. ATG g demjij baina.
2015-06-19
hariu:
ter nuurs zarsan gazruud ihenhn dampuursan
2015-06-19
ovoo:
ovoo bosgoogui bol shaazgai haanas suuhav dee, avilgatai temtseh gazar bolon altanhuyg nariig bugdiig n shalgamaar bna, muusain luivarchid............
2015-06-19
зочин:
ард түмэн шударга байхыг хүсдэг . алтанхуягийг шалгах нь зөв шүү. олон хүнийг хорилоо гэх юм. улсаас иргэдээс хууль бусаар олж авсан эд хөрөнгийг шалгахад олон хүн хорих болно. үүнд иргэд эмзэглэхгүй ээ харин буруу гараар мөнгөжсөн хүмүүс л их хашгирах байх. одоо л хүний эрх ярьж гэнэ. алтанхуягийг яаж хууль зөрчдөгийг мэднэ ш дээ. нэг муу зальтай . баригдахаараа гаргасан захирамжаа хүчингүй болгоно. ер нь л хөгийн нөхөр дөө.
2015-06-19
Bataa:
Улсын их хурлын гишүүн хүн аливаа нэгэн хэрэгт сэжиглэгдэж байхдаа хууль санаачлах эрхийг нь тухайн хэргийг шалгаж дуустал түдгэлүүлэж байх хэрэгтэй. Алтанхуяг ах дүү хамаатан садантайгаа төрийн хөрөнгийг үрэн таран хийчэхээд түүнийгээ хамгаалсан хууль санаачилаад усанаас хуурай гарах арга хайж байгаа юм байна. Энэ хүн АТГ ийн хамт олныг ингэж доромжилж болохгүй. Овоо босгоогүй бол шаазгай овоон дээр суухгүй.
2015-06-19
Zochin:
Altanhuyag gej neg teneg durvud uls samarch urund orulchihad odo gants sain ajillaj bga bgullagig uurig n shalgad ehleher huchguiduleh ged ulairch bnaa. Ene bguullagin erhig avsan ch gesen chini uildsrn gemt hereg hereg bish bolku blgui.
2015-06-19
tod nvd:
Tangadin haan zoriyd zohioj mongol torig 300 jil samarla 9 tsagan svldee zvvwel mongol tor mandana lamar 9svldee bvv tahiul gesen Chinges haani zarlig bdg ym shv gishvvde tegsen tsagt huuli es mandana ochirvaani nertei birhanid buruu hiisenes bolj mongol tor mongol naad tangadin burhani dor sogdloo lam nar tor bariad bnu yu bolj baigag sain bod gishvde Cindes haan tovd tangadin haraalaas bolj ood bolson shy bvv marr martval sonono ochir zvvne gdg bie biervvge zvv shidej bn gesen vg sain bodoj tor tvmne bodoroi vvnig lam nar buruu hudla nuuj irsen snu
2015-06-18
tod hvd:
Ochiros bolj baing herelvltei 20jil bolj bn tord lam shashni ym hereggvi lamin noloo ayul tarij bn
2015-06-18
tod nvd:
Tangad tovdin ochir zvvsen gishvd ochir dotor zvv orhimj dotor lam gedig mdh ochiroo avch hayh estoi
2015-06-18
zaluu:
Tcagdag mordon baicaah gazras salgah huuli hen sanaachlah ve hurandaa nar het ulsig medj bn
2015-06-18
ard:
Ahyug er saidin ved nvvrs mod hymd bsn shv olon hogshjvvl bayrlaj bsn urd hen ingej bsn ym be
2015-06-18
hariu:
ter nuurs zarsan gazruud ihenhn dampuursan
monhtomor:
Neg gazar davuu erh medel baij bolohgvi gedeg hi amidral batalj bn Altanhyag gvshini zov
2015-06-18
alanhuyg:
ger buleeree hulgaich, avligach novshnuud ATG-n zuultand orson bol ATG mash sain ajillaj bga yum bna, ATG mandan badarj, avilgagui Mongoliig buteetsgeeye
2015-06-18
Зочин:
Хохинооо. Ажилгуй болсон иргэн би чамайг ургэлж харааж байсан юм.. Одоо над шиг ажилгуй болноо удахгуй...
2015-06-18
Үнэн үг:
Хэт цадиггүй, хэт хэгжүүн намайг хэн яах вэ гэж байсны лай ланчигаа үүр ч өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууж байна даа.
2015-06-18
зочин:
Зуугаад байх юмгүй чиний хийсэн хулгайн үйлдлийг чинь шалгах ёстой биз дээ.Эсвэл чи болоод чиний хам хэрэгтнүүдэд хууль хамаагүй юу. Өөрийгөө шалгасны төлөө ийм хууль гаргах гээд байдаг хэцүү ee . .Шалгагдаж , хардагдаж байгаа хумуус бүгд л төрөөс, улсаас, ард биднээс хулгай хийсэн хулгайч нар шүү дээ.Монгол баян тул даа л бх юм даа
2015-06-18
zochin:
Altanhuyagiin zov.Ter l helj baigaa bolohoos bugd dotroo aidastai baidag shuu dee.ATG zahialgat hereg murduud baigaa ym shig baidag
2015-06-18
battsengel:
altanhuyagin demjij bna
2015-06-18
Зочин:
АТГ ийн дарга нар өчнөөн компаниудын эд хөрөнгийг дээрэмдлээ ш дээ. Чаддаг юм бол та нар өөрсдийнхөө эзэн З.Энхболд, Женко, газрын хулгайч М.Энхболдыг шалгаач, чаддаггүй л байхгүй юм. энэ новшнуудыг шалгадаг байгууллагыг бий болгох нь зөв ш дээ
2015-06-18
Зочин:
Хөгийн муу луйварчин хуцаад байгаарай. Энэ муу авилгачид солиорч өгөх юмаа. Улсын хөрөнгийг ах дүү, хамаатан садан, бялдуучлагч нар бүр охин хүргэнтэйгээ нийлж хэдэн зуун тэрбумаар нь идэж төсвийн мөнгийг ямар ч бодлогогүй цацаж эргүүтчихээд одоо болохоор би хэлмэгдлээ намайг авраарай ч гэх шиг. Энэ новшийг хурдхан шалгах хэрэгтэй.
2015-06-18
Зочин:
монголын ард түмэн энэ нөхрөөс өчиг нэхэх л үлдлээ дээ. Хүн бүрийн эрхийг үл ойшоон өрөнд оруулсан хүн хэн бэ?
2015-06-18
зочин:
Дэлхийн бүх улс орнууд АВЛИГАтай л тэмцдэг Ганцхан монгол улс АТГтайгаа тэмцдэг тэхээр ҮХЭР хоч зүүлгүй ч яахавдээ
2015-06-18
123:
Төр засгийн жинхэнэ замруулсан хүн бол Алтанхуяг өөрөө биздээ? Арай хэтэрхий юмаа. Хэвлэл мэдээллийг ашиглаж, ард түмнийг хуурч, бүгдийг өөрийн талд шийдээд сурчихаж, идэж уусан бол хариуцлагаа үүрэлгүй яадын, балиар новшнууд.
2015-06-18
Зочин:
Ene jiliin Havar urt bolj setegtsiin uvchtei humuust khetsuu baindaa. Altankhuyag Eby shig gishuuneesee tatgalzaad shalguulchikhsan deer shuu!!!
2015-06-18
зочин:
Өөрөө ЕС байхдаа энэ байдлыг засахгүй яасан юм бэ. Өөрийг нь байхад ийм асуудал бүр хүчээ авсан. Одоо гоншигоноод байж гэнэ.
2015-06-18
ЗОЧИН:
Түүний найз ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Золжаргалыг сайн шалгах хэрэгтэй. Түүнээс их зүйл гарна шүү.