APC брэндийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг болно
2015-06-18

 

Шнайдер Электрик Монгол компанийн албан ёсны борлуулагч Саммит Компьютер Технологи компани 2015 оны 6 сарын 24-ны өдөр мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон хангамжийн менежерүүдэд зориулсан Шнайдер Электрикийн APC брэндийн бага болон дунд оврын бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг дээр Шнайдер Электрик компанийн мэргэжилтнүүд APC брэндийн бага болон дунд оврын тог баригчуудыг танилцуулах юм.

 

Цахилгааны тасалдал, хэлбэлзэл үүссэн үед таны компьютер, электрон тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй, тасалдалгүй ажиллагааг хангах тог баригчуудыгтанилцуулах бөгөөдхэрхэн зөв сонголт хийхэд туслах зөвлөгөө зэргийг өгөх болно. Арга хэмжээний төгсгөлд МТ мэргэжилтнүүд маань хоорондоо танилцаж туршлага хуваалцах, Шнайдер Электрикийн мэргэжилтнүүдтэй санал солилцох,сонирхсон асуултаа асуух боломжтой оройн хөнгөн зоог барина.

 

 

 

 

 

 

Та бүхэнд тус арга хэмжээнд оролцохыг хүсвэл дараах хаягаар өөрийн мэдээллээ явуулан бүртгүүлээрэй (Зайлшгүй явуулах мэдээлэл : Овог нэр, байгууллагын нэр, албан тушаал, холбоо барих утас, имэйл хаяг):

 

Имэйл хаяг: bolortuya@summit.mn

 

Утас: 99076770

 

 

 

Дэлхийн зуу гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүч зохицуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик компани нь эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматжуулалт, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууц зэрэг олон салбарыг хамарсан эрчим хүчийг аюулгүй, хэмнэлттэй, үр ашигтай болгох цогц шийдлийг санал болгодог билээ.

 

Шнайдер Электрик компанийн Монгол дахь салбар ньхамтран ажилладаг түнш байгууллагуудаараа дамжуулан хувь хүн, байгууллагуудад эрчим хүчийг хамгийн үр ашигтайгаар зарцуулах, төгс хэрэглээг бий болгоход туслах эрхэм зорилготой.

 

 

 

“Саммит Компьютер Технологи” компани нь 2013 оноос эхлэн Шнайдер Электрик компанийн Монгол улс  дахь албан ёсны түншлэгчээр хамтран ажиллаж байгаа билээ. Хамтран ажилласан 1 жилийн хүрээнд бид Монголын зах зээлд APC брэндийн тог баригч болон бусад тоног төхөөрөмжийг албан ёсоор салбар PC mall дэлгүүрүүдээрээ худалдаалахаас гадна том хэмжээний төслүүд дээр амжилттай хамтран ажиллаж байна. Бид Монголдоо анх удаа  APC MGE Galaxy 5000, 5500 загварын тог баригчуудыг нэмэлт баттерей, кабинетийн хамт томоохон төслүүдийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт амжилттай суурилуулж хүлээлгэж өгөөд байна.

 

Бидний энэхүү хамтын ажиллагаагШнайдер Электрик Монгол компани өндрөөр үнэлж, 2014 оны “Partner of the year’’-аар шалгаруулсан билээ.

 

 

Утас: 75753535

 

Вэбсайт: http://www.pc-mall.mn

 

Фэйсбукхуудас: www.facebook.com/pcmallofficial

Shuud.mn
Сонин хачин