Хурдны замыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ
2015-06-18

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Улаанбаатар хот- Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны автозам”-ыг барьж байгуулах ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд зөвшөөрлөө.

 

Хятадын талаас уг төсөлд оролцуулахаар хурдны авто зам барих туршлагатай гурван компанийг сонгон санал болгож байгаа бөгөөд эдгээр компаниудад монголын талын Ажлын хэсгээс тодорхой санал, нөхцөлийг тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр сонгон гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mash zuw shiidwer . manaikhan yaji uurtuu kheden bor yum unagakh we geed alji ugnu , khogiin boljee mongolchuud
2015-06-19
Гэрэлхүү:
Тэгээд хурдан хийлгээчээ. Монгол компани барьж чадахгүй шдээ. Зузаанаас нь, эсвэл өргөнөөс нь хулгай хийгээд , эсвэл хугацаанд нь хийхгүй хойшлуулаад дараа нь зардлаа нэмээд жонхуу болгоно.
2015-06-18