Хуулиудыг батлав
2015-06-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслөөр Шүүх байгуулах тухай хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж мөрдөх саналыг гишүүд дэмжив. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл батлагдсаны дараагаар  УИХ-ын дарга З.Энхболд  “Шүүх байгуулах тухай хууль долдугаар сарын нэгнээс мөрдөгдөөд явна. Тиймээс энэ хугацаанд бэлтгэл ажлаа шуурхай хийгээрэй” хэмээн  санууллаа.

 

Дараагаар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай,  Захиргааны ерөнхий хуулийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийж батлав.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин