1 настай хүүхдийн амь насыг хохироожээ

img

Архангай аймгийн Тариат сум, Тэрх баг Салтын нуур гэдэг газар өчигдөр асфальтан замд  Benz-320  маркийн  Ц жолоочтой авто машин онхолдож,  зорчигч 37 настай эрэгтэй Б нас баржээ.

 

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум Хөгжил ХХК-ийн байрны хойд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 1 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироож, 24 настай эмэгтэй Н-г гэмтээжээ. Уг хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Жолооч нар хөдөө орон нутагт явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлэх, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, замын нөхцөлд хурд тохируулан яваагүйгээс онхолдох. Хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчснөөс зам тээврийн осол гарч байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ