Йогийн өдрийг тэмдэглэв
2015-06-21

Гэрэл зургийг MPA.mn Олон улсын йогийн өдрийг анх удаа тэмэгдэглэв. Уг арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гоша нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:

 

-Намайг залуу өсвөр насны хүүхэд явахда автобуснаас автобусны хооронд, ажил сургууль руугаа алхахдаа байнга биеийн тамир хийдэг байснаа өөрсдөө ч мэддэггүй байж. Тэр үед нэг хороонд цөөхөн машинтай хүн байдаг. Бараг 99 хувь нь гүйж, алхаж ажлаа бүтээдэг байсан. Тэр үед тарган, гүзээтэй хүн ч ховор байж. Харин одоо зарим хүмүүс 10 метрийн зайд машинаар явах гэдэг болж. Маш тансаг хэрэглээ хэрэглэдэг болжээ. Тийм учраас эрүүл мэндийн боловсрол бол бидний амин чухал хэрэгцээ шүү хэмээлээ.

 

Йог бол энх тайван бэлгэдэл хэмээн уриатайгаар уг арга хэмжээг зохион байгуулсан байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин