Хясаанаас үсэрч амиа хорлохыг завджээ
2015-06-22

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт уулын хясаан дээрээс нэг хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр 18:35 цагт НОБГ-т иржээ.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман албан хаагч ажиллаж, иргэн У /40 настай, эрэгтэй/ үсэрч амиа хорлохыг завдаж байсныг аюулгүй болгожээ.

Түүнийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин