Чарльстон хотноо эмх замбараагүй байдал үүсэв
2015-06-22

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарльстон хотын нэгэн сүмд өнгөрсөн долоо хоногт зэвсэглэсэн этгээд дайран орж, мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү гал нээсэн билээ. Сүмд 11 хүн байснаас халдлагын үеэр есөн хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өнгөт арьстнууд байжээ. Гэмт хэрэгтэн Далюн Рүф өнгөт арьстнуудыг үзэн яддаг бөгөөд “Америк өнгөт арьстан, боолуудаас салах ёстой” хэмээн халдлагын үеэр хэлж байсан тухай гэрчүүд мэдээлж байсан юм. Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ АНУ ардчилсан улс гэдгийг сануулаад “Арьс өнгөний үзлийг халах цаг нь болсон” хэмээсэн юм. Далюн Рүфийг цагдаагийнхан хэргийн газрын ойролцоогоос баривчилсан ч өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтний талаарх мэдээллийг сэтгүүлчдээс нууж байгаа.

 

Чарльстон хотноо өчигдөр олон мянган өнгөт арьстнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд амиа алдсан хүмүүсийн гэр бүл оролцсон аж.

 

Жагсагчид замдаа тааралдсан болгоноо эвдэлж, Каролина мужийн далбааг шатааж, “АНУ-д ардчилал үгүй” хэмээн хашгиралдаж байжээ. Мөн жагсагчид түүхийн дурсгалд хамааралтай сүм хийдийг тонохоос гадна хотын төвүүдэд байрласан хөшөөн дээр “Өнгөт арьстнууд ч гэсэн хүн” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин